Өвөр Монгол жилийн сүүлчээр “метроны цаг үе”-д орно
2019-07-16 16:39:09 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Хөх хотын энэ сарын 15-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Ван Жин, Ань Лүмэн\ Хөх хотын Хотын зам харилцааны төлөвлөлтийг удирдах ХХК-иас ойлгосноор, Өвөр Монголын анхны метро—Хөх хотын метроны нэгдүгээр шугам өнөө жилийн 12-р сарын эцсээр нэвтрэн туршин ажиллах бөгөөд тухайн үед Өвөр Монгол “метроны цаг үе”-д орох болно.

Танилцуулснаар, Хөх хотын метроны 1, 2-р шугам бол Өвөр Монголын анхны хотын зам харилцааны царги замын төсөл, нийт урт нь 49.027 км, нийт хөрөнгө оруулалт нь 37.361 тэрбум юань, нийт 43 өртөөтэй. Үүнд метроны 1-р шугам зүүнээс Баян тосгоноос эхэлж, баруунш Саньжяньфан өртөөнд хүрэх бөгөөд нийт урт нь 21.719 км. Метроны 2-р шугам урдаас Аршааны өмнө гудамжнаас эхэлж, хойш Тали зүүн гудамж өртөөнд хүрэх ба Шилийн гол өмнө гудамж, Чингис хаан өргөн чөлөөгөөр дамжин “L” хэлбэртэй тавигдаж, Шиньхуа талбайд 1-р шугамын метронд сэлгэн сууна, нийт 27.308 км урт.

Өнөөг хүртэл, метроны 1-р шугамыг нүхлэх, царги тавих, цахилгааны ажлыг дуусгаж, өртөөний засал чимэглэл, хамтран турших, суурилуулах ажлыг хийж байгаа ба 9-р сарын 30-ны өдөр туршин ажиллуулж, 12-р сарын туршин нэвтрүүлнэ. Хөх хотын метроны 2-р шугамын нүхлэх ажил үндсэнээ дуусаж, царги тавих ажлын 25 хувь дуусаж, өнөө жилийн 12-рсарын сүүлчээс өмнө нүхлэх, царги тавих, цахилгааны холболтыг дуусгаж, 2020 оны 6-р сарын сүүлчээр туршин нэвтрүүлнэ. 

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124760208