Хянган аймагт мөндөр орсны улмаас 8953 хүн гамшигдаж, ирэх гурван хоногт үргэлжлэн үүл бороотой
2019-07-11 15:34:10 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

7-р сараас нааш, Өвөр Монголын ихэнх нутагт үргэлжлэн бороон орж, гангийн байдал намдсан ч хүчтэй солиг урсгалын улмаас олон газарт гамшигджээ. Умардын шинэ сонины нэгдсэн мэдээллийн сурвалжлагч Өвөр Монголын цаг агаарын товчооноос ойлгосноор, одоогийн байдлаар Хянган аймгийн Хорчин баруун гарын өмнөд хошууны нутагт гамшгийн байдал хүнд байж, 8953 хүн гамшигдсан байна. Ирэх гурван хоногт бүх Өвөр Монголын хэмжээнд үргэлжлэн хур тунадас орж, зарим нутагт аянгат бороо ширүүн салхи болон богино хугацааны ширүүн бороо орох магадлалтай. Борооны улмаас энэ долоо хоногт Өвөр Монголын ихэнх нутгийн хамаг өндөр агаарын хэм 28-аас ихгүй байна.

Хянган аймгийн Хорчин баруун гарын өмнөд хошууны Ардын хэргийн газрын статистикаар, одоогийн байдлаар уг гамшигт нийт 6 шян суурины 8953 хүн хамрагдаж, үүнд эрдэнэ шиш, буурцгийн төрлүүд, дарш, жимс багтаж, гамшигдсан таримлын нийт талбай 4247,23 га, үүнд гамшигт өртсөн талбай 2665,23 га, ургац хураахгүй талбай 184 га, гамшигт өртсөн бэлчээр 120 га талбайд хүрч, эдийн засгийн шууд алдагдал 100,994 сая юаньд хүрсэн байна.

Ирэх гурван хоногт, Өвөр Монголын хур борооны тархалт жигд бус байж, үүнд Ордос хотын зүүн хойд хэсэг, Хөх хот, Улаанцав хот, Шилийн гол аймгийн өмнөд хэсэг, Улаанхадын өмнөд болон зүүн хэсэг, Түнляо хот, Хянган аймаг, Хөлөн буйр хотын төв хэсэгт бага бороон буюу ширүүн бороо орж, зарим газарт аянга цахилгаант бороо буюу богино хугацааны ширүүн бороо орох магадлалтай тул урьдчилан сэргийлэх ажлыг сайн хийх шаардлагатай гэжээ. /Сурвалжлагч Ма Лишя, дадлагын сурвалжлагч Ү Яжин/

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124740179