Их Хянган давааны түймрийг унтраав
2019-07-10 11:27:19 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Хөх хотын энэ сарын 8-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Жөү Жяньпү\ Сурвалжлагч 8-ны өдөр ӨМ-ны Их Хянган давааны хойд хэсгийн Шикөүзы ой модны аж ахуйн газрын 7-сарын 7-ны ойн түймрийг унтрааж буй байдлыг сурвалжиллаа. ӨМ-ны Ойн түймрээс хамгаалах ерөнхий анги болон Ойн түймрийг унтраах аврах ангийн нийт 300 гаруй цэрэг шөнөжин гал унтраах ажилд оролцож, өнөөгийн байдлаар ил галыг бүрэн унтраажээ.

Гал унтрааж буй хүмүүсийн танилцуулснаар, 8-ны өдрийн 6 цагийн байдлаар Шикөүзы ой модны аж ахуйн газрын 3.1 километр урт талбайтай хоёр хэсэг түймрийг бүрэн унтраав. ӨМ-ны Ойн түймрээс хамгаалах ерөнхий ангийн 240 цэрэг, Ойн түймрийг унтраах аврах ангийн 120 цэрэг түймэр дахин үүсэхээс сэргийлэн ажиллаж байна.

ӨМ-ны Их Хянган давааны хойд хэсгийн Үма ойн аж ахуйн Шикөүзы гэдэг газарт 7-ны өдөр хоёр хэсэг газарт түймэр гарсан шалтгааныг шалгаж байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124734145