Зорчигчдын эрэлт хэрэгцээг хангахын төлөө Хөх хотын нисэх онгоцны буудал том оврын нисэх онгоц солив
2019-07-10 11:25:22 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Зорчигчдын эрэлт хэрэгцээг хангахын төлөө иргэний агаарын тээврийн компаниуд том оврын нисэх онгоц сольж Хөх хотоос Бээжин, Шанхай, Гуандүн чиглэлийн нислэгийг үйлдэхээр байна гэж Хөх хотын нисэх онгоцны буудлаас мэдээлэв.

Энэ сарын 1-ний өдрөөс эхлэн Хятадын олон улсын иргэний агаарын тээврийн Хөх хот-Бээжин чиглэлийн CA1117/8 нислэгийн дугаартай нисэх онгоц A321 загварын онгоцоо A330 болгон өөрчлөв. Нисэх онгоцны загварт тохируулалт хийснээр 354 зорчигч тээвэрлэдэг байсан бол 602 зорчигч тээвэрлэх болсон байна. Дорнодын иргэний агаарын тээврийн Хөх хот-Шанхай чиглэлийн MU5689/90 нислэгийн дугаартай нисэх онгоц B737—800 загварын онгоцоо A330 болгон сольсноор 328 зорчигч тээвэрлэдэг байсан бол 600 зорчигч тээвэрлэдэг болжээ. Үүний зэрэгцээ Хятадын Өмнөдийн иргэний агаарын тээврийн компани энэ сарын 4-нд Хөх хот-Гуанжөү чиглэлийн CZ8765/6 нислэгийн дугаартай B737—700 загварын нисэх онгоцоо 787—800 болгон солив. Ингэснээр нийт 276 суудал нэмэгдсэн байна. Нисэх онгоцны загварыг сольсоноор Хөх хотоос Бээжин, Шанхай, Гуандүн чиглэлд зорчигч тээврийн хэмжээгээ нэмэгдүүлж зочих оргил үе дэх хэмүүсийн эрэлт хэрэгцээг хангахыг зорьж бий.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124734122