Хятадын сайн дурын эмч Орцон үндэстний өөртөө засах хошуугаар эмчилгээ хийж байна
2019-07-09 16:49:07 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

7-р сарын 5-ны үдээс хойш, 2019•Хятадын сайн дурын эмч•Хөлөн Буйр өртөөг үйл ажиллагаанд оруулах нээлт болон ядууг дэмжин эмнэн туслах үйл ажиллагаа Орчон үндэстний өөртөө засах хошууны ардын эмнэлэгт болов. Хятадын сайн дурын эмч нарын хэсэг, Хөлөн буйр хотын Эрүүл мэндийн хорооны 200 гаруй хүмүүс энэхүү арга хэмжээнд оролцжээ.

Энэ удаагийн арга хэмжээнд оролцсон сайн дурын эмч нарын хэсэгт Бээжин, Өвөр Монгол, Хэбэй, Шаньши, Гуанжөү, Аньхүй зэрэг газраас ирсэн 20 мэргэжилтэн нэгдсэн байна. Нээлтийн арга хэмжээний дараа, сайн дурын эмч нарын хэсэг мэдрэлийн мэс засал, ясны мэс засал, хятад анагаах ухаан, дотоод шүүрэл, эмэгтэйчүүдийн өвчин, стоматологи зэрэг арваад салбарт эмчилгээ онош хийсэн байна. Хоёр өдөр хагасын хугацаатай эмчилгээнд нийт 400 гаруй хүн хамрагджээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124730063