“Шиньжөү 60” нисэх онгоцоор анх удаа Баянуур хотод бороо оруулав
2019-06-18 17:24:44 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Бороожуулах загварын “Шиньжөү 60” онгоцоор анх удаа Баяннуур хотод бороо оруулав.

Тодруулбал, энэ сарын 15-нд Урадын хойд хошууны нутагт бороо оруулсан шинэ загварын “Шиньжөү 60” онгоц Баяннуур хотын “Тяньжитай” нисэх онгоцны буудалд түр газардсаныхаа дараа Урадын дунд хошуу, Урадын өмнөд хошуу руу дараагийн даалгавраа гүйцэтгэхээр хөөрсөн байна.

Уг онгоц Баяннуур хотын Урадын хойд хошуу, Урадын дунд хошуу, Урадын өмнөд хошууны нутгаар нийт 6 цаг 11 минутын нислэг үйлдэв. Тус онгоц өтгөрүүлэх бөмбөг 18-ыг, агаарын бөмбөг 225 ширхэгийг хөөргөхөд хамгийн их хур тунадас Урадын дунд хошуунд орж, хур тунадасны хэмжээ 8.3 мм-т хүрсэн байна. Ийн бороошуулснаар Баяннуур хотын хуурай халуун цаг агаарыг намжаан, гадаргын усыг нэмэгдүүлж, хөрсийг чийгшүүлэн, агаарыг цэвэршүүлэв.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124639239