Хөх хотын зарим замын хөдөлгөөнд түр хугацааны өөрчлөлт оруулна
2019-06-12 17:04:22 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хятадын зам харилцааны бүтээн байгуулалтын компанийн гүүр туннелийн төслийн ХК энэ сарын 15-наас 7 дугаар сарын 31-нийг хүртэл Хөх хотын нисэх онгоцны буудлын холболтын шугамын зарим хэсгүүдийн замыг харилцан холбох бүтээн байгуулалтын ажлыг хийнэ.

Хөх хотын Хайлаар зүүн гудамж-Хайлаар баруун гудамж-Жиньхай замын чиг үүргийн сайжруулалтын ажлын 2 дугаар үе шатны ерөнхий зохион байгуулалтын дагуу дээрх ажлыг хийхээр болсон байна. Бүтээн байгуулалтын ажлын явцад нисэх онгоцны буудал хүрэх замын зүүн баруун урсгалын гадна талд нэг зурвасаар автозамын хориглох бүс байгуулах бөгөөд нийт урт нь ойролцоогоор 450 м байх юм. Зүүн баруун хоёр урсгалын 3 автозам байсан бол заасан хугацааг дуустал хоёр зурвас автозам болгох аж.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124613753