Өвөр монголд аялал жуулчны улирал эхэллээ 
2019-06-12 17:04:45 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Жуулчны улирал эхэлснээр олон тооны дотоод гадаадаас ирсэн жуулчид бэлчээр нутгийг үзэн, ойгоор зугаалж, ардын ёс заншилтай танилцаж байна.

Өнгөрсөн хэдэн өдөр жуулчид Өвөр монголын Шэнлэгийн цээнэ цэцгийн цэцэрлэгийг үзэж сонирхож байна. Шэнлэгийн Цээнэ цэцгийн цэцэрлэг хариуцсан Ди Ён хэлэхдээ, "Өнөөдөр агаарын температур тогтвортой, цэцэрлэг дэх 550 мү цээнэ цэцэг улам тодорч, анхилам үнэрээ дэлгэж байгаа нь жуулчдын хувьд таатай сэтгэгдэл төрүүлж байна" гэв.

Олон тооны гадаадын жуулчид Шилийн гол аймгийн тал нутаг, Эргүүнэ ус намгархаг газрын үндэсний цэцэрлэгт зугаалж, тал хээрийн үзэсгэлэнг таашааж, намгархаг газрын зургийг авч, бэлчээрийн соёлын өвөрмөц байдалтай танилцаж, хүн ба байгаль хоёрын хоорондын эв найрамдлыг мэдэрч байна.

Үүний зэрэгцээ жуулчдын дийлэнх нь Ордос, Улаанцавын тал зэрэг үзэсгэлэнт газраар аялж, ардын зан үйлийг ойлгон, овоо тахих, түүдгийн үдэшлэгт оролцож, үндэсний ёс заншилд сэтгэл хангалуун байцгаана. Жуулчин Жоу Лүхэлэхдээ, "Жил бүрийн энэ улиралд бид талаар аялж, цэвэр агаар амьсгалан, аялалыг сайхан өнгөрүүлж, байгалийн гайхамшгуудыг мэдэрдэг" гэсэн юм.

Өдгөө Өвөр монголд аялал жуулчлалын газрын 90 гаруй хувь нь үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Луут завины наадмын баярын үеэр энэ бүс нутагт 7.4 сая жуулчин хүлээн авсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 8 хувиар өссөн үзүүлэлт болов. Аялал жуулчлалын салбарын орлого 4.663 тэрбум юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 14.4 хувиар өссөн байна.

Зургадугаар сард Өвөр монголын бэлчээр нэлэнхүйдээ ногоорч, бэлчээрийн өсөлт нь сүүлийн таван жилийнхтэй ойролцоо эсвэл сайн байгаа юм. Ялангуяа Хөлөнбуйрын тал зэрэг олон аялал жуулчлалын газрууд үнэхээр диваажин болоод байна. Түүнчлэн Өвөр монголын аялал жуулчлалын салбар олон тооны шинэлэг чиглэлийг бий болгоход анхаарч байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124613115