Гирин муж дахь уурхайд нуралт болсны улмаас 9 хүн нас баржээ
2019-06-11 09:49:58 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Чан Чүньгийн энэ сарын 10-ны өдрийн цахилгаан мэдээ /Сурвалжлагч Ёо Ши/ Энэ сарын 9-ий өдрийн 20 цаг 01 минутад Гирин мужийн Лүн Жябо уул уурхайн ХХК-д 2.3 баллын газар хөдлөлт болсны улмаас уурхайд ажиллаж байсан хүмүүсийн 9 нь нас барж, 10 хүн бэртжээ.

Нуралттай холбогдуулж Гирин мужийн холбогдох албанаас шуурхай арга хэмжээ авсан байна. Одоогийн байдлаар гэмтэж бэртсэн хүмүүсийн биеийн байдал тогтворжиж, эмнэлгийн тусламжид хамрагдаад байгаа ба бусад хүмүүсийг уурхайгаас гаргасан аж.

Чан Чүнь хотын зохих албанаас ажлын хэсэг гаргаж, ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124605504