Хятадын өмнөдөөс хойд хүртэл бүхэлдээ үерийн улирал эхэлжээ
2019-06-05 17:19:54 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 4-ний өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Лю Шыпин\ Усжуулалтын яамаас ойлгосноор, Хятадын өмнөдөөс хойд хэсэг хүртэл бүхэлдээ үерийн улирал эхэлжээ. Урьдчилан төсөөлснөөр, энэ жилийн үерийн улиралд Хөх мөрний дунд ба доод сав газрын бүс нутгаар их үер болж магадгүй.

Энэ жилийн үерийн улирал эрт эхэлж, өмнө зүгийн зарим нутаг 3-р сарын 6-нд үерийн улирал болж, өнгөрсөн жилийн мөн үеэтэй харьцуулбал 26 хоног урьдчилсан байна. Хойд бүс нутаг 6-р сарын 1-нд үерийн улиралд оров.

Усжуулалтын яамнаас зохион байгуулсан Ус, гангийн гамшгаас урьдчилан сэргийлэх үндэсний хэмжээний бага хурлын үеэр урьдчилсан тооцоогоор, энэ жилийн үерийн хугацаанд Хөх мөрний дунд, доод сав газар, Хуайхэ, Жүжян мөрний сав газар, Бэйжян мөрөн, Фүжяний Минжян мөрөнд их үер болж магадгүй. Мөн Хатан голын дээд, дунд сав газар, Хауайхэ гол, хоёрдугар Сунгари мөрөн, Ляохэ гол зэрэг газрын хэсэгт ширүүн бороо болон үер болох магадлалтай. Жилийн туршид Хятадад салхилах хүчтэй салхины тоо хэвийн эсвэл бага зэрэг хүчтэй байх магадлалтай.

Бүх шатны усжуулалтын байгууллага үерийн хугацааг аюулгүй туулан гарах бэлтгэл ажьаа сайтар хийхийг хурлаас шаарджээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124587436