Өвөр Монголын оршин суугчдын эрүүл мэндийн даатгалын санхүүгийн нөхвөр жилд нэг хүнд 520 юань ногдож байна
2019-06-04 17:43:24 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагйин Хөх хотын энэ сарын 3-ны цахилгаан мэдээ \Сурвалждагч Ан Лүмэн, Ван Жин\ ӨМӨЗО-ны Эрүүл мэнд эрүүлийг хамгаалах хорооноос ойлгоосноор, 2019 онд хот, хөдөөгийн оршин суугчдын даатгалын хүн нэг бүрийн санхүүгийн нөхвөрийн стандарт 520 юань/жил болон нэмэгдэж, эрүүл мэндийн даатгалын суурь хүчин чадал нэмэгдсээр байна.

ӨМӨЗО-ны Эрүүл мэнд эрүүлийг хамгаалах хорооны захирал Шюй Хүнжы хэлэхдээ, эмчлүүлэхэд хүчиртэй асуудлыг шидвэрлэхийн тулд ӨМӨЗО Үндэсний эм эмнэлгийн даатгалын товчоо, Сангийн яамтай хамтран гаргасан "2019 оны хот, хөдөөгийн оршин суугчдын эрүүл мэндийн даатгалын бүх төрлийн эмчилгээний үндсэн даатгал"-ыг идэвхтэй хэрэгжуулж, нэг хүнд ногдох санхүүгийн нөхвөрийн стандартыг 30 юань нэмэгдүүлж, нэг хүнд жилд 520 юаниас доошгүй болгов.

Үүний зэрэгцээ Өвөр Монголын хэмжээнд эрүүл мэндийн даатгалын төлбөрийн аргыг шинэчлэн боловсруулж, 605 өвчний төлбөрийг зохих журмын дагуу гүйцэтгэж, зарим эмнэлгүүд өвчний оношлогоо, эмчилгээний бүлгийн төлбөрийн аргын \DRGs\ шинэчлэлт хийж, муж дамнан эмчилгээ хийлгэсний төлбөр тооцоо нь хошуу шянь дүүргийг бүхнийг хамрах болсон бөгөөд үндсэн шатны эмчилгээний төлөх хэмжээ нэмэгдэв.

Өвөр Монгол нь Монгол, Хятадын анагаах ухааны давуу талыг бадруулан, Монгол, Хятад анагаах ухааны эмнэлгийн хоёр групп, 9 мэргэжлийн холбоо болон 1 хамтарсан сүлжээ байгуулж, Монгол, Хятад эмнэлгүүдэд үндсэн эрүүл мэндийн даатгалын төлбөрийн хяналтын нийт үзүүлэлтийн шалгуур үзүүлэлтэд хяналт тавин ажиллаж байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124582770