Бяцхан мөрний гахайн нэг насны ойг тэмдэглэв
2019-06-03 17:18:19 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 2-ны өдөр бяцхан мөрний гахай F7C Хятадын Шинжлэх ухааны академийн Гидробиологийн хүрээлэнгийн Цагаан далайн гахайн ордны үржлийн цөөрөмд тоглож байгаа нь

Тухайн өдөр бол Хятадын Шинжлэх ухааны академийн Гидробиологийн хүрээлэнгийн Усны биологийн хүрээлэнгийн Цагаан далайн гахайн ордоны хүний хүчээр тэжээсэн бяцхан мөрний гахайн \төлөөний дугаар нь F7C\ нэг насны ой байж, Усны академи болон Үханий Цагаан далайн гахайг хамгаалах сангийн орд бяцхан мөрний гахайн төрсөн өдрийг тэмдэглэхийн зэрэгцээ түүнд нэр өгөх арга хэмжээ нээгдэв. 2018 оны 6-р сарын 2-ны өдөр эр мөрний гахай F7C Усны биологийн хүрээлэнгийн Цагаан далайн гахайн ордонд төржээ. Энэ нь 2005 оноос хойш Хөх мөрний гахай хиймэл цөөрмийн орчин болон торлог хайрцагны орчинд үржүүлсэн гурав дахь амжилттай үржүүлэлт юм. Одоогийн байдлаар бяцхан мөрний гахай хэвийн бойжилттой, үйл хөдөлгөөн баялаг байж, загасаар гол хоол хүнс болгож байх бөгөөд хоол хүнсний хэмжээ нь насанд хүрсэн мөрний гахайтай адил байна.

Хөх мөрний гахай бол "усны панда" гэж нэрлэгддэг эртний усны хөхтөн амьтан бөгөөд энэ нь зөвхөн Хөх мөрний дунд болон доод хэсгийн салбар урасгал ба Пөянхү нуур, Дүнтинхү нуур зэрэг залгалдсан хэсэгт тархдаг. Шинжлэх ухааны судалгаагаар Хөх мөрний гахайн тоо одоогоор 1000 гаруй байна. \Гэрэл зургийг Синьхуа агентлагийн сурвалжлагч Чэн Минь\

Бэлтгэсэн нь:Б.Болорцэцэг

010070230040000000000000011120701124578347