339 толгой импортын бухыг хилээр амжилттай нэвтрүүлжээ
2019-05-31 17:24:02 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 27-ы өдөр, нэг бүлэг онцгой “зочин” тусгай онгоцоор Хөх хотын Цагаан суварга нисэх онгоцны буудалд буусан нь 339 толгой Австралийн симентал үүлдрийн бух болно.

Синотрасын агент Бээжингийн Тяньмүда импорт экспортын ХХК-ийн удирдлага: “Энэ бол манай компани 38 дахь удаагаа Хөх хотын Цагаан суварга нисэх онгоцны буудлыг сонгож амьд мал оруулж ирж байгаа юм, гаалийнхан биднийг их дэмжиж, маш олон дөхөм дөт арга хэмжээ авсаар ирсэн билээ. Энэ удаа бухыг түргэн шуурхай, өндөр үр ашигтайгаар хилээр нэвтрүүлсэнд бид сэтгэл өндөр байгаа ба цаашдаа ч энэ шугамаар амьд мал импортлох бодолтой байгаа” гэжээ.

Бухуудыг яаралтай тусгаарлах талбар руу оруулахын тулд, Хөх хотын гаалийн газраас тусгайлан урьдчилсан төлөвлөгөө, ажлын байрны сургалтыг зохион байгуулж, анх удаагаа агаарын тээврийн импортын бараа бүтээгдэхүүнд урьдчилан гаалийн мэдүүлэг хийх горимыг хэрэгжүүлж, үүлдрийн үхэрт зориулан “ногоон гарц” гаргаж, тусгай хүн томилон гаалийн мэдүүлэг хийлгэж, хорио цээрийн хянан шалгах ажлын хяналтыг чангатгаж, нисэх онгоц портод орж ирэхэд нэгдүгээр шугамд ажиллаж буй байцаагч даруй онгоцонд гарч хяналт хийснээр, онгоцны хүлээх цагийг богиносгож, өндөр үр ашигтайгаар ажлаа гүйцэтгэх болсон байна. Энэ жил, Хөх хотын гаалийн газар амьтан тээвэрлэсэн хоёр нисэх онгоцны нийт 1366 амьд амьтанд хянан шалгалт хийсэн байна.

Хилээр амжилттай нэвтэрсний дараа, эдгээр бухуудыг зориулалтын тусгаарлах талбар руу ачиж, цусны шинжилгээнд хамруулах ба тогтмол ариутгалын ажлууд хийгдэнэ. Хилээр нэвтэрсэн амьтны хорио цээрийн холбогдох хяналт шалгалтын ажил дууссан хойно эдгээр “зочид” маань манай улсын олон муж бүс нутагт хүргэгдэх болно.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124568903