Олгуя: Уулын гүн дэх буга тэжээгч
2019-05-31 16:03:01 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Гэньхэ хотын 5-р сар цас мөс хайлж, дулаарч эхэлжээ. Олгуя шянгийн анчдын амьдрал сайхан байлаа. Энэ уулын ой дахь цаа буга нь төллөх үедээ орсон бөгөөд шинэ төл өдөр бүр нэмэгдэж байлаа.

Гэньхэ хотоос 100 километрийн зайд Давагийн ангийн цэгт 53 настай Дава болон 48 настай эхнэр Гүө Фан нар завгүй л байлаа. Тэдний гэрийн 100 гаруй бугаас 20 гаруй буга төрсөн бөгөөд сарын эцэс гэхэд 20 буга төрөх болно. Энэ нь тэд хоёулын хувьд хамгийн аз жаргалтай зүйл юм.

Дава, Гүө Фан бол эвэнк анчид бөгөөд хараахан багаасаа ууланд амьдарч дадчээ. Тэд цаа бугатай байнга хамт байдаг бөгөөд цаа бугандаа хайртай. 2003 оны 8-р сард Засгийн газраас Олгуягийн анчдыг нүүлгэж, үеийн үед ууланд амьдарч байсан эвэнк анчид Нордикийн загварын хоёр давхар байранд шилжиж, цаа буга тусгай бугын байшинтай болжээ. Харин цаа буга уулгүй бол болохгүй. Иймээс Дава, Гүө Фан амьдралын ая тухтай орчинг орхин, ууландаа буцаж амьдарчээ.

"Анчид сайн нөхцөлтэй, засгийн газар трактор, сэндвичин байшин, нарны тоног төхөөрөмж, телевиз, хөргөгч худалдан авахад тусалжээ. Бугын бүтээгдэхүүний борлуулалт жилд 100,000 гаруй юань, хүү, охин хоёр хотод ажил эрхэлдэг. Би маш сэтгэл хангалуун байна" гэжярихдаа сайн биш ч гэсэн гэр бүлээ сайн додомддог Гүө Фан хэлнэ.

Дава гэнэт "Миний буга эргэж ирлээ!" гэж хэлсний дараа алсаас буга урамдах дуун дуулдаж, цаа бугууд уулнаас бууж ирэв. Цаа буга нь хагас зэрлэг амьтан бөгөөд гол төлөв ууланд орж идэшлээд хэдэн хоногийн дараа анчид руу буцаж ирдэг. Бугын буцаж ирэхийг хараад Дава, Гүө Фан ажлаа орхиод буурцагны шахмал аваад гарлаа. Тэд бугуудаа зүсмээр нь таньдаг юм.

Цаа буга идэж, уугаад хонхоо дугаруулсар, ойн гүн рүү орохыг тэд хоёул харсаар хоцров. Бэлчээрийн цэг нь амар амгалан боллоо. Дава, Гүө Фан өдөржин завгүй байсан болохоор суугаад өөрөө тарьсан тамхийг татав. "Манай бие дажгүй байгаа, амьд л юм бол ууландаа буга тэжээнэ" гэж Дава хэлэв.

Хятадад цаа буга зөвхөн Их Хянган давааны хойд хэсэгт байдаг. Гэньхэ хотын Олгуя шянгийн эвэнкчүүд бол цаа буга өсгөдөг цорын ганц үндэстэн бөгөөд одоогоор 1200 гаруй цаа буга байдаг.

Сүүлийн жилүүдэд Олгуя шянгийн нутаг дахь цаа буга тэжээгч аажмаар олширч байна. Олгуя шянд Дава, Гүө Фан шиг 14 анчинтай. \Сурвалжлагч Ли Шиньжюнь, Ли Юйжүө, дадлагын сурагч Ван Хайтао\

 

 

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124568409