Өнчин хүүхдэд олгох тэтгэмжийн хэмжээг сарын 200 юань болгож нэмэгдүүлэв
2019-05-30 16:53:12 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн энэ сарын 29-ний өдрийн цахилгаан мэдээ 、Сурвалжлагч Ван Жинь, Ань Лүмэн/ ӨМӨЗО-оос өнчин хүүхдийн амьдралын баталгааг хангах зорилгоор тэдэнд олгох тэтгэмжийг нэг сарын 200 юань болгон нэмэгдүүллээ.

Өвөр монгол нь 2011 оноос хойш өнчин хүүхдийн асрамж хүмүүжлийн стандартыг тасралтгүй дээшлүүлж, 2018 он болоход төвлөрсөн дэмжлэг болон төвлөрсөн бус дэмжлэгийн стандарт 500 ба 700 юань байсныг 1088, 1330 юань болгон нэмсэн.

2017 онд Өвөр монгол “Нийгмийн тусламж баталгааны стандартыг сайжруулах болон хэрэглээний үнийн өсөлтийн холбооны механизмын мэдэгдэл”-ийг гаргаж, өнчин хүүхдийн үндсэн амьдралын баталгааны механизмыг бий болгожээ.

Дээрх шийдвэр хэрэгжсэнээр тухайн мөнгөн тэтгэмж сард тутам 1288, 1530 юань болж байна. Одоогийн байдлаар ӨМӨЗО-ы хэмжээнд нийт 4100 өнчин хүүхэд бүртэлтэйгээс төвлөрсөн дэмжлэг авч байгаа нь 1010, төвлөрсөн бус дэмжлэг авч буй нь 3090 гэж тоологджээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124563352