5 сая юаний үнэт эдлэл хулгайлсан этгээдийг баривчлав
2019-05-28 15:48:11 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Өвөр монголын Улаан-Хад хотын Онниуд хошууны Бор хотын алтан эдлэлийн дэлгүүр 5 сая юанийн өртөг бүхий алтан эдлэлээ хулгайд алдсан хэмээн энэ сарын 24-ний өдрийн 9 цагийн үед цагдаагийн байгууллагад ханджээ.

Онниуд хошууны цагдаагийн алба хаагчид яаралтай ажлын хэсэг гаргаж, мөрдөх ажиллагаа эхлүүлсэн байна. Хотын холбогдох байгууллагууд хамтран ажиллаж, 9 цагийн дотор Бээжин хотын нэгэн метроны буудлаас Цэнь хэмээх сэжигтнийг баривчилжээ. Түүний хамсаатан Цай овогтыг Онниуд хошуунд барьж, хулгайлсан эд зүйлсийг буцаан авсан байна.

Одоогийн байдлаар Цэнь, Цай нарыг Онниуд хошууны цагдаагийн газарт түр саатуулан, дараагийн шатны мөрдөн байцаах ажил явагдаж байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124551693