Хүчтэй шороон шуурганаар төөрсөн малчныг цагдаагийнхан эсэн мэнд олов
2019-05-22 15:13:49 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн хойд хэсгийн хилийн хошуу суманд хүчтэй шороон шуурга шуурах үеэр салхины хурд 20 м/секунд хүрсэн юм. Уг шуурганаар нэг малчин төөрснийг Шилийн гол аймгийн хилийн хамгаалалтын албаны хилийн цагдаагийн хэсэг шуурхай арга хэмжээ авч ажилласнаар эсэн мэнд аварсан байна.

12 цаг 30 минутад Цэнгэлбулаг дахь хилийн цагдаагийн хэсэг эргүүл хийж яваад Дэлгэрбулаг бригадын малчин Ли Яньфэнтэй тааралдахад тэрээр, хонин сүрэг нь үргэснээс болж төмөр торыг эвдэн алга болсон гэжээ. Цагдаагийн албан хаагчид болон малчид нэгдэн зам дагаж хоёр цаг гаруй эрж хайсны эцэст Цэнгэлбулаг бригадын шороон зам дээрээс 600 гаруй хонийг нь олсон байна.

20 цаг 20 минутын үед Ээж нуур хилийн цагдаагийн хэсэгт Хар-говь бригадын малчин Жаргал 300 гаруй хонь нь хоньчин Даваагийн хамт алга болсон гэсэн байна. Цагдаагийн хэсгийн албан хаагч шуурхай хөдөлж, цаг гаруй эрж хайсны дүнд Ээж нуур суурингаас хойд зүгт 13 км-ын газраас хоньчин ба хонин сүргийг олж өгчээ. Албан хаагч нар иргэн Даваа болон хонин сүргийг нь гэрт нь хүргэж, хонины хашааг нь бэхэлж өгсөн аж.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124528191