Хянган аймгийн Рашаан дахь хилийн цагдаагийн хэсэг эрэн сурвалжилж буй этгээдийг олж баривчлав
2019-05-21 17:35:20 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

ӨМӨЗО-ы Хянган аймгийн хилийн удирдах багийн Рашаан дахь хэсгээс явуулсан хяналт шалгалтын хүрээнд цахимаар эрэн сурвалжилж байсан этгээдийг олж баривчилжээ.

Энэ сарын 14-ний өдрийн 20 цагийн орчимд Рашаан дахь цагдаагийн хэсгийн ажилтнууд нэгэн зочид буудлыг шалгах үед буудалд хоноглож байсан нэг хүн зориуд бултах оролдлого хийсэн байна. Түүний сэжигтэй үйлдлээс хамаарч, лавшруулан шалгахад тус этгээд интернэтээр эрэн сурвалжлагдаж байсныг цагдаа нар олж тогтоосон аж. Авч явсан эд зүйлсийг нь шалгахад цагдаагийн цахилгаан бороохой нэгийг илрүүлсэн байна.

Шүй овогт нь өнгөрсөн оны 9 дүгээр сарын 28-нд ӨМӨЗО-ы Зүүн Үзэмчин хошуунд бусдыг зодож оргосон тул орон нутгийн цагдаагийн байгууллагаас түүнийг интернэтээр эрэн сурвалжилж буй хүмүүсийн нэрсийн жагсаалтад оруулсан байжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124524318