Рашаант хот ЮНЕСКО-гийн Дэлхийн геологийн паркаар сонгогдсоныхоо нээлтийн ёслолоо хийв
2019-05-20 17:12:35 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа сүлжээний Хөх хотын энэ сарын 19-ний өдрийн цахилгаан мэдээ Энэ сарын 19-нд Рашаант хот ЮНЕСКО-гийн Дэлхийн геологийн паркаар сонгогдсоныхоо албан ёсны нээлтийн ёслолоо хийж, Хятадын 34 дэх Дэлхийн геопарк болов.

Хятадын хойд хязгаарт байрлах Рашаант хот нь Их Хянганы өмнөд хэсэгт оршдог. Рашаантын үзэсгэлэнт байгалийн өнгө төрхийг галт уулын гадарга, халуун рашаан, янз бүрийн хэлбэрийн боржингийн оргилууд, олон мянган милийн өндөрлөгийн гол горхи, хачирхалтай геологийн ландшафт хадгалагдаж байх гүн өтгөн ойн бүслүүр бүрдүүлдэг. Мөн ойт бүсийн ардын зан заншлын хослол нь Рашаантын дэлхийн геологийн паркийн цогцолборыг бий болгож, үй олон геологийн дурсгалт газруудыг шинжлэх ухааны судалгаанд оруулсан юм.

Рашаант хот нь ногоон хөгжлийн замыг баримталж, аялал жуулчлалыг хөгжүүлсэн нь орон нутгийн эдийн засгийн хөгжилд түлхэц үзүүлсэнээс гадна аялал жуулчлалын салбарын хөгжил нь ард иргэдийн амьдралыг хангалуун болгожээ.

Рашаантын дэлхийн геологийн паркийн нээлт нь Рашаантын ногоон хөгжилд шинэ боломжуудыг нэвтрүүлж, геологийн нөөцийг хамгаалах, геологийн соёлыг хөгжүүлэх, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Рашаант хотын намын хорооны нарийн бичгийн орлогч дарга бөгөөд хотын дарга Ли Хэ хэлэхдээ, “Цаашид "Нээлт, хамгаалалт, байгуулалт, хамтдаа хуваалцах" зорилтын дагуу Дэлхийн геологийн паркийн байгуулалтын стандартыг ягштал мөрдлөг болгож, экологийн хүрээлэн буй орчныг хамгаалах, улам хөгжүүлэхэд нэн илүү анхаарч, дотоод, гадаадын солилцоо, хамтын ажиллагааг идэвхжүүлж, шинэ брэндийг төрүүлж, түүнийгээ үргэлж сайжруулж, Рашаантын Геопаркийг экологи, геологи, шинжлэх ухааныг дэлгэрүүлэх нэгдүгээр зэрэглэлийн геопарк, мөн Өвөр монголын аялал жуулчлалын шинэ нэрийн хуудас бүхий геопарк болгохоор зорилт тавин ажиллаж байна” гэлээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124519153