Улаанхад хот ядуурлыг бууруулах 14 мянган ажлыг хэрэгжүүлжээ
2019-05-17 14:36:39 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хаврын тариалангийн улирлын турш Нинчэн шяны Дамин балгасны Жанжин тосгоны фермер Шүй Жаньлун өөрийн талбайд шар будаа тариад завгүй байна. Тэрээр өнгөрсөн жил дөрвөн өнгөт шар будаа тарьсан, хоршооллын нэгдмэл үр, нэгдсэн технологи, нэгдсэн борлуулалттайгаар шар будаа зарсаны дараа 7000 гаруй юанийн ашиг олжээ.

“Мйдүодүо” тариалангийн хоршоо нь Улаанхад хотын ядуурлыг бууруулах жижиг байгууллагын нэг юм. Өнөөдөр Нинчэн шян дахь "Мйдүодүо" экологийн тариалангийн хоршооллын хар, цагаан, шар, ногоон будаа нь алдартай бөгөөд "Ляованг будаа", "Чижиншан" хоёр барааны тэмдгийг амжилттай бүртгүүлж, 746 фермертэй болсон байна. Дөрвөн өнгөт органик шар будаа нь иргэдийг ядуу зүдүү байдлаас салгаж, баяжих бололцоог бүрдүүлжээ.

2015 оноос хойш тус хот ядуурлыг бууруулахаар 187 мянган иргэнд тусалж, ядуурлыг бууруулахад чиглэсэн 14 мянган гаруй ажлыг хэрэгжүүлсэн байна. Улаанхад хот нь "Гурван бүс, нэг бууруулалт" шинэ загварыг сонгож, ядуурлыг бууруулах зорилготой дагнасан салбаруудыг хөгжүүлэх, цогцолбор газрыг бий болгох, шаардлагатай боловсон хүчнийг сургах, ядуурлыг бууруулах төслийг сайжруулах зэрэг ажлыг хийж гүйцэтгэж байна.

Улаанхад хот нь шян бүрт хоёр буюу гурван ялгаатай тэргүүлэх салбаруудыг хөгжүүлж байна. Мөн ядуурлыг бууруулах үйлдвэрийн паркуудтай болжээ. Өнөөгийн байдлаар Улаанхад хот нь 38 аж үйлдвэрийн паркийг бий болгоод байна. Түүнчлэн тэргүүлэх аж ахуйн нэгжүүдийг хөгжүүлж байна. Өнөөдөр уг хотод 239 ядуурлыг бууруулах тэргүүлэх аж ахуйн нэгж, 17.600 ферм, малчдын хоршоолол, 2013 гэр бүлийн ферм, фермерүүд захиалга худалдан авах, газар шилжүүлэх, үйлдвэрлэлийн үйлчилгээ, бизнесийн хамтын ажиллагаа, хувьцаа эзэмшлийн хамтын ажиллагаагаар ядууралд нэрвэгдсэн хүмүүст тусалж байна.

Хөдөлмөрийн чадваргүй буюу чадвар муутай ядуу иргэд өдгөө хамгийн их ашиг хүртэгсэд болсон бөгөөд санхүүгийн дэмжлэг үзүүлдэг салбарын хөгжлийн ногдол ашгаас хуваалцаж болно. Улаанхад хотод ядуурлыг бууруулахад чиглэсэн аж ахуйн нэгж, хоршоо, малчдын хоршоолол 1.32 тэрбум юанийн хөрөнгө оруулалт оруулж, 131 мянган ядуу өрх, 281 мянган иргэнийг хамарсан эрчим хүчний станцтай болсон байна. Ядуу иргэдийг ажлын байртай болгох хүрээнд хог хаягдал зайлуулах, цэвэрлэгээ хийх, тосгоны менежмент гэх зэрэг 1073 халамжийн ажлын байрыг бий болгохын тулд хөрөнгө босгож, ядуу өрхүүдийг тогтвортой орлоготой болгож байна. (Сурвалжлагч Шүй Юншэн)

Бэлтгэсэн нь:Д Баясал

010070230040000000000000011120701124507455