30 мянган нялх үрсэд сэтгэл зүрхээ зориулсан Ян Шаолин
2019-05-16 10:09:28 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Хөх хотын энэ сарын 10-ны өдрийн цахилгаан мэдээ /Сурвалжлагч Ван Жин/ ӨМӨЗО-ы ардын эмнэлэгт 23 дахь удаагийн “Хятадын залуучуудын тавдугаар сарын дөрөвний медаль”-иар шагнагдсан Ян Шаолинтэй уулзав.

Биедээ туршиж үзэхгүйгээр хүүхдүүдийн өвдөж байх эсэхийг хэрхэн мэдэх вэ

37 настай Ян Шаолин ӨМӨЗО-ы ардын эмнэлгийн нярай хүүхдийн салбарын сувилагчийн даргын албан тушаалтай. Түүнийг ажлынхан нь “Ян зүү” хэмээх дууддаг. Тэрээр зүүгээ барьсан тохиолдолд ямар ч нарийхан судасыг ганцхан хатгаад олчихдог.

2002 онд Ян Шаолин анх ажилд орох үедээ цусны өвчтэй 6 настай нэг хүүхдэд тариа хийх гэхэд нь тэрээр “Та шинээр ажилд орсон болохоор би тариа хийлгэхгүй” гэж байжээ. Их сургуульд анагаах ухааны үндсэн ур чадварт суралцсан Ян Шаолин арай гэж хатгасан боловч судсыг нь олж чадаагүй байна.

Энэ нь надад маш том цохилт болж, би ч өөрийгөө бодит амьдралаас дэндүү хол байгаагаа мэдэрсэн гэж тэрээр одоо өгүүлж байна. Түүнээс хойш тэрээр өөрийн бие болон хуруун дээрх нарийн судсыг хайх дасгал хийж, өвдөж байсан ч, цус гарсан ч спирттэй хөвөнгөөр арчиж, шүдээ зуун хичээн зүтгэсээр байлаа. Ян Шаолин өөрийн бие дээр туршиж үзэхгүй бол хүүхдүүдийн өвдөж байгаа эсэхийг хэрхэн мэдэх билээ хэмээв.

Цаг хугацаа өнгөрөхөд тэрээр “Ян зүү” алдарыг хүртэв. Тэрээр сурвалжлагчид хүүхдэд тариа хийхэд хурдан хөдлөх нь хамгийн чухал. Өнцгийг багасгаж хатгах нь өвдөлт багатай байдаг. Бүгд адилхан ээж хүн болохоор хэн ч хүүхдээ өвдөж зовохыг хүсэхгүй нь ойлгомжтой. Зүрх сэтгэлээ өвчтэй хүүхдүүдийн төлөө зориулахад ур чадвар маш сайн байх хэрэгтэй хэмээн тэрээр ярих.

Илүү олон дутуу төрсөн болоод амь нас нь үхлийн ирмэгт тулж ирсэн хүүхдүүдийг аврахын төлөө тэрээр төрөл бүрийн шинэ ажил үүрэг, шинэ технологийг шаргуу судлан суралцаж байдаг. Түүний удирдан эхлүүлсэн дутуу төрсөн хүүхдийн PICC катетер, хүйсний намжуун судасны сувилал, хагалгааны үеийн даралтыг хэмжих, өсөлтийг дэмжих сувилал зэрэг мэргэжлүүд нь бүх Өвөр монголдоо тэргүүлдэг. 2016 онд тэрээр захирал, салбарын эрхлэгчийн удирдлага дор Хятадын баруун бүс нутгийн анхны эхийн сүүний агуулах болон дутуу төрсөн хүүхдийн эмчилгээний төвийг байгуулсан байна.

Би сайн охин, сайн ээж биш

18 жилийн турш Ян Шаолингийн асран сувилсан хүүхэд 30 мянгыг давсан байна.

2013 онд хөдөөний нэг малчин эмэгтэй 27 дахь долоо хоног дээрээ дутуу төрж, 800 г жинтэй хүүхэд төрүүлэв. Нярай нь хүчилтөрөгчийн архаг дутагдалд орж, бүх бие нь хөхөрч, уйлах дуу нь сул байлаа. Ян Шаолин багийн хамтаар шуурхай арга хэмжээ авч, 50-иад хоногийн сувилгаагаар энэхүү бяцхан амь гайхалтайгаар аврагдсан юм.

Ойролцоогоор тэр үед бас нэг жирэмсэн эх 26 дахь долоо хоног дээрээ 600 гр жинтэй хүүхэд төрүүлэв. Тэрээр хүүхдийн дэргэдээс алхам ч холдоогүй бөгөөд өдөрт гуравхан цаг л амардаг байжээ. Энэ хүүхэд одоо ӨМӨЗО-ы хамгийн бага жинтэй, дутуу төрсөн хүүхдийг амжилттай аварсан бодит жишээ болж үлдсэн юм.

Анхаарал халамж, шаргуу зүтгэл нь маш олон дутуу төрсөн болоод амь нас нь үхлийн ирмэг дээр ирсэн нярайд амь нас бэлэглэдэг билээ. Ой хүрсэн хүүхдийнхээ төрсөн өдрөөр ээж нь Ян Шаолинг урьсан ба олон хүмүүсийн өмнө Ян Шаолинд хандан дутуу төрсөн хүүхдэд минь та л амь нас бэлэглэсэн хэмээн нулимс асгаруулан байж хэлжээ.

18 жилийн турш Ян Шаолин хүний хүүхдийн төлөө сэтгэл зүрхээ зориулж, харин өөрийн хүүхэд гэр бүлдээ цаг зав гаргаж байсангүй. Ээж нь зүрхний өвчний улмаас эмнэлэгт хэвтэхэд тэрээр цаг зав гаргаж асарч амжаагүй, охин нь миокардитаар эмчлүүлж байхад түүнд бас л цаг зав олдоогүй аж. Ян Шаолин би сайн охин биш, бас сайн ээж ч биш гэж их гэмшсэн байдалтай ярина.

Бусад хүн мэдсэн ч мэдээгүй ч чин сэтгэлээр үйлчилнэ

ӨМӨЗО-ы ардын эмнэлгийн нярай хүүхдийн салбарын сувилагчдын ихэнх нь 90-ээд оныхон байдаг. Эдгээр залуучуудыг заан сургах нь сувилагчийн дарга болсон Ян Шаолингийн тэргүүний үүрэг болно.

Нэг сувилагч өвчтэй хүүхдийн арьсыг спиртээр арчсаны дараа 20 минут хүлээх журмыг үл хайхран хүүхдэд тариа хийснийг олж мэдсэн Ян Шаолин түүнийг шүүмжилж, алдаагаа ухамсарлах бичиг бичүүлж, хурал хийж нийтэд мэдэгдсэн байна.

“Өвчтэй хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад маш хатуу дүрэм журам байх хэрэгтэй” гэж Ян Шаолин ярьдаг. Түүний бодлоор арчилгаа сувилгаа нь сувилагчийн ёс зүйтэй нягт холбогддог, бусад хүн мэдсэн ч мэдээгүй ч чин сэтгэлээсээ үйлчлэх ёстой гэж тэрээр үздэг байна.

Сувилагч Хөү Гүөфан хэлэхдээ, “Тэр ажлын байран дээрээ зарчимч ханддаг ч ажлын бус цагаар бидэнд маш дотно ханддаг” гэсэн билээ. Нэг удаа Ян Шаолин нэгэн сувилагчтай ярилцаж байхдаа тэрээр хэдэн хоног дараалан шөнийн ээлжид гарсан, мөн хүүхэд нь хэцүү байгаа байдлыг мэдсэн даруйд түүнийг өдрийн ээлжид гаргажээ.

Олон жилийн турш Ян Шаолингийн удирдлага дор энэхүү салбарт “Жан зүү”, “Ван зүү” нар гарч ирсэн байна. Эдүгээ нярай хүүхдийн салбар нь ӨМӨЗО-ы хараат байгууллага коммунист залуучуудын эвлэлийн ажлын комиссоос “Үлгэр жишээч залуучуудын шагнал”-ыг хүртээд байна.

Бэлтгэсэн нь:Д Баясал

010070230040000000000000011120701124501415