Хөх хотын метроны Ⅰ шугамын депо, туршилтын сүлжээ албан ёсоор нээгдэв
2019-05-14 16:01:47 Эх сурвалж: Хөх хотын өдрийн сонин
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хөх хотын метроны Ⅰ шугамын депо болон туршилтын шугамын ажилд хараат бус гуравдагч талын баталгааны байгууллагаас зөвшөөрөл олгожээ.

Метроны Ⅰ шугамын дохио систем нь энэ оны 1 дүгээр сараас эхлэн хийгдэж, бүх шугамд нийт 200 гаруй хүн ажилласан юм. Энэ хугацаанд депо, туршилтын шугамын гаднах болон доторх төхөөрөмжүүдийн угсралт тохиргоо, холбооны систем, түүний холбогдох шалгалтын ажлууд хийгдэж дууссан байна.

Тодруулбал, төвийн шугамын холбогдох төхөөрөмжүүдийн угсралт, тохиргоо, холбооны шалгалтын ажлууд хийгдсэний дараа нэг вагон болон олон вагоны туршилт, системийн тохиргоо зэрэг ажил руу орох боломжтой. Эдгээр ажлын дараа туршилтын эрхээ олж авах ба метро нь албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлдэг.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124492520