Өвөр монгол хар бүлэгтэй холбогдох 1000 гаруй байгууллагыг устгав
2019-05-13 17:25:30 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Хөх хотын энэ сарын 10-ны өдрийн цахилгаан мэдээ \Лю Идэ\ Хар бүлгийг устгах тусгай ажиллагаа явуулсанаас хойш Өвөр монгол тус бүлэгтэй холбоотой 1000 гаруй байгууллагыг устгалаа гэж энэ сарын 10-нд ӨМӨЗО-ы Засгийн газраас хийсэн хэвлэлийн бага хурлаас мэдээллээ. Мөн нэг бүлгийн хамгаалагчийг устгаж, тэдэнтэй холбоотой 380 эрүүгийн хэрэгт хэрэг үүсгэн мөрдөн байцаажээ. Өвөр монголд хар бүлэг амархан үүсдэг ажил төрлийн салбарыг анхааралдаа авч ӨМӨЗО-ы Дотоодыг хамгаалах танхимаас тэдгээрт цохилт өгөх 17 төрлийн чиглэлийг гаргаснаар нэг хар бүлгийг илчлэн барьж, харгис хүчний үндэсийг арилгасан байна. ӨМӨЗО-ы Дотоодыг хамгаалах танхимын дэд дарга Жан Шяоминь хэлэхдээ, Өнөөг хүртэл Өвөр монгол нэгэнт хар бүлэгтэй холбогдох 34 байгууллага, тэдгээртэй холбогдох 1012 бүлгийг устгаж, ялт хэрэг хийсэн 6848 сэжигтнийг баривчилж, төрөл бүрийн 4247 эрүүгийн хэргийг илчилсэн гэжээ.

Түүнчлэн Өвөр монголын холбогдох байгууллагууд олон нийтийн сүлжээгээр болон бусад мэдээллийн арга замыг нээлтэй болгож, иргэдийг идэвхтэй оролцуулж, хар бүлэг харгис хүчинтэй холбогдох мэдээллийг олж авсан байна. ӨМӨЗО-ы Сахилга батыг байцаах хорооны байнгын гишүүн Ван Ляншань хэлэхдээ, одоогоор ӨЗО-ы хэмжээнд нийт хар бүлэг харгис хүчинтэй холбогдох хамгаалагчийн 380 асуудлыг хэрэг үүсгэн мөрдөн шийдвэрлэж, танхим товчооны зэрэглэлийн 4 хүн, шянь газрын зэрэглэлийн 18 хүн, шян хэлтсийн зэрэглэлийн 118 хүн, бусад 340 хүн холбогдсон гэв.

 

Бэлтгэсэн нь:Д Баясал

010070230040000000000000011100001124488292