Газар хөдлөлтийг ажиглах өртөө 360-аар нэмэгдэв
2019-05-13 17:14:04 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хятадын Газар хөдлөлтийн газраас энэ сарын 10-нд Хятадын газар хөдлөлтийн туршилтын талбайн хамгийн сүүлийн үеийн шинэ ололтыг нийтэлсэн нь гадаадынхны анхаарлыг татав. 2018 оны тавдугаар сарын 12-нд Вэньчуаний газар хөдөлсөн 10 жилийн ойн олон улсын семинарын үеэр манай улс Хятадын газар хөдлөлтийн туршилтын талбай байгуулахаар зарласнаас хойш нэг жилийн хугацаа өнгөрлөө. “Нэг жилийн хугацаанд манай улсын газар хөдлөлтийн туршилтын талбайн байгуулалтын ажлын ахиц сайтай, шинээр 360 туршилтын талбай байгуулсан бөгөөд нэг бүлэг ажиглалтын тоо баримт хуримтлуулав” гэж Хятадын Газар хөдлөлтийн газрын дарга Жэн Гүөгуан хэлэв.

Туршилтын талбайн өвөрмөц байршил

Хятадын газар хөдлөлтийн шинжлэх ухааны туршилтын талбай Сычуань Ганьсүгийн уулзвараас Юньнаний өмнөд хэсэгт хүрдэг. Жэн Гүөгуан хэлэхдээ, энэ бол шинжлэх ухааны зүтгэлтнүүдийн олон талын судалгааны дүн. Энэхүү бүс нь Европ Азийн хавтгай хэсэг болон Энэтхэгийн хавтгай хэсгийн харилцан мөргөлдөж шахцалдсан хурц гажилттай бүс нутаг, геологийн бүтэц будлиантай бөгөөд газар хөдлөлт ихтэй, газар хөдлөлтийн төрөл зүйл баялаг, урт хугацаагаар хуримтлуулсан ажиглалтын материалтай болохоор газар хөдлөлтийн шинжлэх ухааны туршилт хийх боломжийн газар мөн гэжээ.

Энэ бол дэлхийн хамгийн анхны “Газар хөдлөлтийн хагарлын явцаас инженерийн бүтцийг дагах хүртэл” бүх гинжийг судлах газар хөдлөлтийн туршилтын талбай, мөн өнөөг хүртэлх эх газрын хүчтэй газар хөдлөлтийг системтэй судлах анхны газар хөдлөлтийн туршилтын талбай юм гэж Жэн Гүөгуан танилцууллаа.

“Энэхүү туршилтын талбай бол суурь судалгаанд хамрагдах бөгөөд бас ашиглахыг харгалзаж, газар хөдлөлтийн ажлын системд шинжлэх ухааны судалгаанд суурилсан шинэ ажлын чадвар хангах болно. Тодруулбал туршлагын төсөөллөөс онолын төсөөлөлд хүрэхэд нөлөөлөх болно” гэж тэрээр үзэж байна.

Мянган метрийн гүн худгийн ажиглалтын ажлыг тэргүүн эгнээнд хөгжүүлнэ

Хятадад газар хөдлөлтийн туршилтын талбай байгуулахыг зарласнаас эхэлж, шинжлэх ухааны зүтгэлтнүүд түүнд их найдлага тавьж байна. Мэргэжилтнүүд Шинжлэх ухаан технологийн өдрийн сонины сурвалжлагчид хэлэхдээ, тус туршилтын талбайг байгуулснаар орчин үежсэн ажиглах стерео өртөө бүхий сүлжээг бий болгон, олон шинжилгээний салбарын өндөр нарийвчлал, өндөр нягтралтай ажиглалтыг хийх болно. Хээрийн ажиглалт болон туршилтаар дамжин газар хөдлөлтийн бойжилт, үүсэлт болон газрын гадаргууд доргих ба барилга эвдэгдэх газар хөдлөлтөөс сэргийлэх, гамшгийг бууруулах шинэжлэх ухаан технологийн бүх гинжийн асуудлыг ойлгож, газар хөдлөлтийн шинжлэх ухаан технологийн дэвшил болон газар хөдлөлтийн гамшгаас сэргийлэхийг ихээхэн ахиулах болно.

Жэн Гүөгуан хэлэхдээ, ирээдүйд туршилтын талбай байгуулах ажлыг түргэтгэж, 3 жилийн хугацаанд хэдэн зуун метрээс 1000 метр гүн газар хөдлөлтийн газар доорх өртөөг олон байгуулж, газар доорх бүтэц болон ажиглалтын тоо баримтыг олж авах бололцоотой болно гэжээ.

17 хамт олон ажиллаж эхлэв

Францын Шинжлэх ухааны академийн академич Паул Таппиииент бол туршилтын талбайн дизайн, байгуулалт, судалгаанд оролцсон олон улсын шинжлэх ухааны зүтгэлтнүүдийн нэг юм. Тэрээр Хятадын газар хөдлөлтийн жам хууль өөрийн гэсэн онцлогтой, туршилтын талбай байгуулагдсан нь шинжлэх ухааны зүтгэлтнүүд газар хөдлөлтийн урьдчилсан мэдээнд шинэ хүсэл эрмэлзэлтэй болгосон гэв. Одоогоор, АНУ, ОХУ зэрэг 13 улс газар хөдлөлтийн туршилтын талбайн холбогдох ажилд оролцож, Бээжин их сургууль, Хятадын шинжлэх ухаан технологийн их сургууль зэрэг байгууллагын 17 мэргэжлийн хэсэг эрдэм шинжилгээний ажил өрнүүлж, судалгаа хийж байгаа төсөл 60 гаруй болов.

Цаашид Хятадын газар хөдлөлтийн туршилтын талбай хамтран байгуулж хамтаар ажиллах түвшнээ дээшлүүлж, тоо баримтын санг хамтаар ашиглах хамтын ажиллагааны механизмыг бий болгож, эрдэм шинжилгээний хэсэг багуудад ажиглах аппарат, хээрийн ажиглалтын үйлчилгээ ханган, тоо баримтыг хамтдаа хэрэглэж, Хятадын газар хөдлөлтийн туршилтын талбайг шинэ үзэл санааны нэвтрүүлэгч, шинэ технологийн хурдасгагч, шинэ ололтын ахиулагч болгоно гэж Жэн Гүагуан илэрхийлэв. \Ли Янь\

Бэлтгэсэн нь:Б.Болорцэцэг

010070230040000000000000011120701124488244