Ин Цань шанийн ойн түймрийн ил галыг бүрэн унтраажээ
2019-05-10 17:11:31 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хөлөнбуйр хотын Өнөр ой шугуйн товчооны Ин Цань шанийн ойд гарсан түймрийн ил галыг энэ сарын 8-нд бүрэн унтраажээ.

Түймэр гарсан өдөр салхины хүч секундэд 10-17 м/ секунд байсан байна. Орон нутгийн гал унтраах багийн 195, ой шугуйн товчооны гал унтраах ангийн 25 хүн гучин минутын дотор түймрийн талбайд очиж ажилласан аж.

Мөн Хөлөнбуйр хотын ойн түймрийг сэргийлэн хамгаалах төвөөс 80 хүн, гал унтраах албаны 160 албан хаагчийг түймэр унтраах ажилд нэмж томилсон байна. Нийт 460 гаруй хүн шаргуу ажилласны дүнд түймрийн талбай дахь ил галыг бүрэн унтраасан ба ямар нэг гарз хохирол учраагүй.

Хөлөнбуйр хотын намын хорооны нарийн бичгийн дарга Юй Лишинь, Хотын намын хорооны байнгын хороо, хотын нэгдүгээр орлогч дарга Чэнь Жи нар түймрийн байдалтай танилцаж, тус бүсэд ажиллаж буй албан хаагч нар цаг агаарын байдлыг ажиж, үр дүнтэй арга хэмжээ авахын зэрэгцээ өөрсдийн аюулгүй байдлыг хангаж ажиллахыг онцгойлон анхааруулсан байна.

Одоогийн байдлаар нисдэг тэрэг гарган түймрийн байдлыг хянаж байгаа ба агаараас ус шүрших, газар дээр нь эргүүл шалгалт хийн, галыг бүрэн унтраах цэвэрлэгээ хийв. Түймэр гарсан шалтгаан ба түймрийн хамарсан талбайг тодотгох ажил үргэлжилж байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124478378