ӨМӨЗО онцгой албаны ерөнхий мэргэжлийн эмч нарт жилд 70 мянган юаний нөхөн олговор олгоно
2019-05-10 15:23:46 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Ойрын өдрүүдэд ӨМӨЗО-ы Эрүүл мэндийн зөвлөлөөс Нийтийн секторын шинэчлэлийн улсын комиссын газар, Санхүүгийн газар, Хүний нөөц ба нийгмийн баталгааны газартай хамтран “ӨМӨЗО-оос хил хязгаарын алслагдмал нутгийн хатуу бэрх орчинд ажиллаж байгаа ерөнхий мэргэжлийн эмчийн онцгой албаны төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын төсөл”-ийг нийтлэв.

2019 онд эхний ээлжид бүх ӨЗО-ы хэмжээнд төрийн зэрэглэлийн ядуурлыг бууруулан нээн хөгжүүлэх бодлогод хамрагдсан 26 хошуу шяний онцгой албаны ерөнхий эмчээр ажиллаж буй 119 хүнд жилд 70 мянган юаний баримжаагаар тухайлсан ажлын санхүүгийн нөхөн олговор олгоно. Үүнд эмч нэг бүрд төвийн санхүүгээс жил бүр 50 мянган юань, ӨЗО-ы санхүүгээс жил бүр 20 мянган юаний баримжаагаар нөхөн олговор олгоно. Дараалсан 4 жилийн хугацааг нэг үе шат болгохоор тогтоожээ. Ингэснээр орон нутагт ерөнхий мэргэжлийн болон дадлагажигч эмч дутагдаж байгаа асуудлыг шийдэж, хөдөөгийн эрүүл мэндийн салбарын боловсон хүчнийг бэхжүүлэх юм.

Төрийн зэрэглэлийн ядуурлыг бууруулах бодлогод хамрагдсан алслагдсан хошуу шяньд нэн тэргүүнд элсэлтийн төлөвлөгөө гаргаж, ерөнхий мэргэжлийн эмчгүй байгаа хошуу шяньд зориулан элсэлт хийх болно. Улмаар 2020 оны эцэс гэхэд ӨМӨЗО-ы хэмжээнд төрийн зэрэглэлийн ядуурлыг бууруулах бодлогод хамрагдсан хил хязгаарын хүнд нөхцөлтэй бүс нутгийг адаглаад ерөнхий мэргэжлийн 1 эмчтэй болгож, эрүүл мэндийн үйлчилгээний түвшинг нь дээшлүүлэн, иргэдийг аюулгүй, хямд төлбөр бүхий эмнэлгийн үйлчилгээнд хамруулах юм.

Мөн төсөлд онцгой албаны ерөнхий мэргэжлийн эмч нарыг элсэх ажлыг зохион байгуулахдаа нээлттэй, шударга, шилдгийг нь сонгох өрсөлдөөний зарчмыг баримтлан, холбогдох дүрмийн дагуу явуулна.

ӨЗО-ы онцгой албаны ерөнхий мэргэжлийн эмч нарын элсэлтийн ажил ирэх сарын сүүлчээс өмнө дуусах аж.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124477315