Хятад-Монголын яармагийн үзэсгэлэнгийн төвийг байгуулж байна
2019-05-10 11:27:23 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 9-ний өдрийн байдлаар Хятад-Монголын яармагийн үзэсгэлэнгийн төвийн барилгын ажил хэвийн үргэлжилж байна.

Мөн өдөр ажилчдын ажиллах урмыг сэргэхээр арматур босгох уралдаан зохион байгуулсан байна. Ажилчид хэдэн багт хуваагдан уралдсаны эцэст нийт 3000 тонн арматур босгосон байна. Энэ нь энгийн үеийнхээс 4 дахин илүү үзүүлэлт юм.

Урьдчилан тооцоолсноор уг барилгын гол бүтцийг ирэх сар барьж дуусгах аж. 2.555 тэрбум юаний хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа бөгөөд нийт 76.26 га талбай эзлэхээс барилгын талбай нь 202.7 мянган квадрат метр аж.

Тус төв нь Хөх талын зүүн өмнө хэсэг буюу Овоо тосгоны хуучин буурин дээр босно. Дотроо олон төрөлт үзэсгэлэнгийн төв, хурлын гэр, олон улсын зочид буудал болон иж бүрэн үйлчилгээний тасаг зэрэг өрөө танхимтай ба томоохон хэмжээний үзэсгэлэн, ТВ шоу, хэвлэлийн бага хурал зэргийг зохион байгуулах аж.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124476647