Өнөөдрөөс энэ сарын 13-ныг хүртэл Хөх хотод бага зэрэг бороо орно
2019-05-10 11:26:53 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Өнөөдрөөс энэ сарын 13-ныг хүртэл Хөх хотод бага зэрэг бороо орж, хүчтэй салхилан агаарын температур буурна гэж Хөх хотын цаг агаарын товчооноос мэдээлэв.

Өнөөдөр Хөх хотын ихэнх хэсгээр бага зэрэг бороо орох бөгөөд тунадасны хэмжээ 0.1-3 мл хүрнэ. Үүний зэрэгцээ аянга цахилгаан бууж болзошгүй. Энэ сарын 12-нд Хөх хотын төв хэсгээр бага зэрэг бороотой ба агаарын температур 6-8 градус болж буурна. Хөх хотын хойд хэсгийн хамгийн өндөр агаарын температур 10 градус болж, бусад газраар 15-18 градус болох аж. Энэ сарын 13-нд Үчуанд агаарын температур 3 градус байх бол бусад газарт 5-7 градус хүрнэ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124476615