Бугат дахь төрийн өмчит болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэлээ нэгтгэнэ
2019-05-09 17:14:58 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа нетийн Хөх хотын энэ сарын 8-ны өдрийн цахилгаан мэдээ \Хао Фанфан\ Энэ сарын 8-нд ӨМӨЗО-ы Бугат хотын гол чухал төрийн өмчит аж ахуйн нэгж-хувийн хэвшлийн аж ахуйн нэгж хоорондын борлуулалтыг уялдуулах болон аж ахуйн нэгж-орон нутаг хооронд хамтралцсан ажлыг танилцуулах хурал болов.

Засгийн газраас зохион байгуулсан уг хуралд төв болон ӨМӨЗО-ы 33 төрийн өмчит аж ахуйн нэгж, Бугат хотын 65 төрийн өмчит аж ахуйн нэгж, 300 хувийн хэвшлийн аж ахуйн нэгж оролцжээ.

Тухайн өдрийн үдээс өмнө болсон аж ахуйн нэгжийн мэдээлэл нийтлэх болон бүтээгдэхүүн танилцуулах хурлаар зарим шаардлагатай мэдээллийг сонсож, орон нутгийн аж ахуйн нэгж, эрдэм шийнжилгээний байгууллага, банк санхүүгийн байгууллагууд гол чухал бүтээгдэхүүнээ танилцуулж, эрдэм шинжилгээний бүтээлээ дэлгэв.

Бугат хотын дэд дарга Ван Шюлянь хэлэхдээ, “Энэ удаагийн арга хэмжээний зорилго бол Төв болон ӨЗО-ы Бугатад байгаа аж ахуйн нэгж, эрдэм шинжилгээний байгууллага, банк санхүүгийн байгууллага болон орон нутгийн аж ахуйн нэгжийн шинэ бүтээгдэхүүн, шинэ технологи, шинэ эрэлт хэрэгцээг гүйцэд харуулж, бүх шатны аж ахуйн нэгж бие биенээ дэмжин хөгжих ажиллагааны төлөвлөгөөнд платформ байгуулж, аж ахуйн нэгжүүд харилцан нэгнээ хөгжүүлж, хамтран ажиллаж, хамтаар ашиг хүртэх явдал болно гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124473111