Их дээд сургуулийн элсэлтийн шалгалтад бүртгүүлсэн хүний тоо 10 саяыг давжээ
2019-05-07 16:58:05 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 6-ны өдрийн цахилгаан мэдээ /Сурвалжлагч Ши Юйцэн/ Боловсролын яамнаас энэ сарын 6-нд Үндэсний сурган хүмүүжлийн нэгдсэн шалгалтын ажлын хэсгийн олон талт хурлын гишүүн байгууллагуудтай хамтарсан цахим хурал хийв.

Боловсролын сайд Чэн Баошэн хэлэхдээ, “Энэ жилийн элсэлтийн шалгалтад оролцох хүний тоо 10 саяыг давсан учраас их дээд сургуулиудын элсэлтийн шалгалтыг хариуцлагатай хийх шаардлагатай. Хариуцлагыг бодитоор ухамсарлаж, хариуцлага нэхэмжлэх хэлхээг бий болгоно. Шалгалтын хуудасны бүрэн бүтэн байдал, шалгалтын талбайн зохион байгуулалт, шалгалтын дүнгийн үнэн байдал, элсэлтийг шударгаар зохион байгуулах зэрэг асуудлууд дээр анхаарал тавин ажиллаж, алдаа гарсан тохиолдолд дор бүр нь засаж, ямар нэгэн сэжигтэй тохиолдол илэрсэн даруйд зогсоож, тууштай шалгах хэрэгтэй. Элсэлтийн шалгалтын үйлчилгээг улам сайжруулж, шалгалтын үеэр хуулахыг хатуу хориглоно” гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Баясал

010070230040000000000000011100001124462930