ӨМӨЗО-ы хамгийн чадварлаг зуун сувилагч болон сувилагчийн даргыг шагнав
2019-05-07 10:45:29 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Олон улсын сувилагчийн баярын угтаж Өвөр монголын эмнэлгийн нийгэмлэгээс “БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг угтах ба Олон улсын сувилагчийн баяр-Өвөр монголын хамгийн чадварлаг сувилагч болон сувилагчийн даргын үйл явдлын мэдүүлэлтийн хурал” өчигдөр Хөх хотод болов. Энэ үеэр 2018, 2019 оны хамгийн чадварлаг зуун сувилагч болон сувилагчийн даргыг шагнав.

Өнгөрсөн оны эцэс гэхэд Өвөр монголд бүртгүүлсэн сувилагчийн тоо 76435-д хүрч сувилагчдын мэдлэг боловсрол дээшилсэн байна. Үүний зэрэгцээ Өвөр монголын эмчилгээ үйлчилгээний чанар сайжирч, асран сувилах ажил иргэдэд улам ойрхон болсон.

Уг арга хэмжээнд Өвөр монголын аймаг хотуудын эрүүл мэндийн зөвлөлийн төлөөлөгч, эмнэлгийн нийгэмлэгийн удирдах зөвлөлийн ажилтнууд болон шагнал хүртсэн сувилагч, сувилагчийн дарга, Хөх хотын эмнэлгүүдийн сувилагчдын төлөөлөгч зэрэг 300 гаруй хүн оролцов.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124460814