Ирэх гурван хоног Өвөр монголын ихэнх нутгаар бороо орно
2019-05-06 16:18:15 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Өнөөдрөөс энэ сарын 8-ныг хүртэл Өвөр монголын ихэнх нутгаар бороо орно. Энэ нь ойн түймэр гарах эрсдэлийг намдаана гэж ӨМӨЗО-ы цаг агаарын станцаас мэдээлэв.

Сүүлийн өдрүүдэд цаг агаарын нөлөөнөөс болж Өвөр монголын ой мод, тал нутагт түймрийн аюулын зэрэглэл өндөр түвшинд хүрээд байгаа юм. Өнөөдрөөс энэ сарын 8-ныг хүртэл ӨЗО-ы хэмжээнд цаг агаар сэрүүвтэр байх ба хамгийн өндөртөө агаарын температур 25 градусыг давахгүй аж. Үүнд Алшаа аймгийн төвийн ба өмнө хэсэг, Ордос хотын төвийн ба баруун хэсэг, Баяннуур хотын баруун өмнө хэсэг, Ордос хотын ихэнх бүс нутаг, Үхай хот, Хөлөнбуйр хотын хойд хэсгээр бага зэрэг бороо орох буюу бороо цас холилдож орно. Алшаа аймгийн зүүн хэсэг, Ордос хотын баруун өмнө хэсгээр дунд зэргийн бороотой, бусад бүс нутгаар тунгалаг хэсэгтээ үүлтэй.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124457511