Өвөр Монголын хилийн хяналтын ерөнхий газраас хилээр нэвтрэх 18 хэсэг “Нэг бүс - нэг зам” зориулалтын гарцыг гаргажээ
2019-05-05 17:31:25 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Одоогийн байдлаар, сурвалжлагч Өвөр Монголын хилийн хяналтын ерөнхий газраас ойлгосноор, гадаадын иргэн харъяатын газрын холбогдох шаардлага журмын дагуу, өнөөдрөөс эхлэн Өвөр Монголын хилийн хяналтын ерөнхий газрын Эрээн хотын хилийн хяналтын газар, Манжуурын хилийн хяналтын газраас “Нэг бүс - нэг зам” төслийн гол бүтээн байгуулалт, хамтын ажиллагаа, том төслүүдийн хэрэгжүүлэлт болон “Нэг бүс- нэг зам” төслийн хүрээн дэх хурал чуулган, үйл ажиллагааны холбогдох албаны Хятад болон гадаадын ажилтнууд ба тэдний машин унаанд түргэн шуурхай үйлчлэх зорилтын дагуу хилийн хяналтын талбайд хилээр нэвтрэх 18 хэсэг “Нэг бүс - нэг зам” зориулалтын гарцыг гаргасан байна.

Тодруулбал, 2018 оноос хойш, Өвөр Монголын хилийн хяналтын ерөнхий газар нь “Нэг бүс - нэг зам” санаачлага ба “Умард бүс нутгийн хөгжил” стратегийн бодлоготой уялдуулан, шинэ цаг үеийн хөгжил шинэчлэлд идэвхтэй үйлчилж, хилээр нэвтрэх хил гаалийн горимыг тасралтгүй хялбарчилж, “Интернет сүлжээ + засгийн газрын үйл ажиллагаа”, худалдааны бүсийн үйл ажиллагааг өргөжүүлэх зэрэг тал дээр Өвөр Монголын онцлогт портын үйлчилгээний арга хэмжээг бий болгож, “Нэг бүс - нэг зам” дагуух улс орнуудын (бүс нутаг) иргэдийн хилээр нэвтрэхэд төхөм үйлчилгээ үзүүлсээр иржээ. /Өвөр Монголын өдрийн сонины хэвлэл мэдээллийн конвергенцийн сурвалжлагч Сүн Шуан/

Бэлтгэсэн нь:Д Баясал

010070230040000000000000011100001124453323