Өвөр монголын анхны метроны зам төмрийг саяхан тавьж дуусгав
2019-04-30 11:53:19 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

28-ны үдээс өмнө, Хөх хотын метроны нэгдүгээр шугамын Музей—Жанжны яам хүрэх зам төмрийг тавьж дуусгасан нь ӨМӨЗО-ны анхны метроны зам тавигдсаныг харуулж байна. Төлөвлөгөөний дагуу, 1-р метроны зам төмөр тавих ажил 6-р сарын 30-ны дотор дуусах юм.

Хөх хотын 1-р метроны нийт урт 23.2 км, нийт 19 зогсоолтой, үүүнд газар доорх зогсоол 16, газаар дээрх зогсоол 3. Хятадын төмөр замын Шанхайн барилгын товчоо зам төмөр тавих ажлыг хариуцаж байна. Ирэх буцах зам төмрийн нийт урт 69.668 км.

Өнөөг хүртэл, Хөх хотын 1-р метроны гүйцэтгэсэн ажлын хэмжээ 7.3 тэрбум юань, энэ нь гэрээний нийт үнийн 77%-ййг эзэлнэ. Ухалтын ажлыг дуусгаж, өртөөний барилгын ажлуудыг 90% дуусгаж, 39 гарц, хонгилын ажлыг дуусгасан нь нийт ажлын 29%. Зам төмрийг нийт 54.6 км тавьжээ.

Төлөвлөөгөөний дагуу, энэ оны сүүлчээр 1-р метроны нийт ажил дуусах ёстой. \Хао Фанфан\

Бэлтгэсэн нь:Д Баясал

010070230040000000000000011120701124437830