Хөлөн нуурын хөвөөн дэх зэрлэг амьтныг хамгаалагч
2019-04-26 11:36:43 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хөлөн нуурын хөвөөнд, Шуанлүн аварч эдгээсэн шар шувуугаа хээрийн сургуулил хийлгэж байгаа ть

Өвөр монголын Хөлөн буйр хотын Шинэ Барга баруун хошуунд 1980-яад оноос хойш төрсөн Шуанлүн гэдэг монгол залуу байдаг. Тэрээр хол ойрд алдаршсан зэрлэг амьтныг хамгаалагч сайн дуртан юм. Түүний байгаа Шинэ Барга баруун хошуу нь Хөлөн нуурын баруун өмнө хэсэгт байрлах бөгөөд усны баялаг ихтэй, Хөлөн буйрын тал нутгийн гүнд байрладаг болохоор зэрлэг амьтны оршин амьдрах газар болсоор иржээ.

Хараахан багаасаа амьтанд хайртай Шуанлүн сургуульд байхдаа даруй байгалийн шинжлэх ухаантай холбоотой мэргэжил сонгосон байв. Сургуулиа төсгөсний дараа нутгийнхаа музейд ажлын хуваарь авч, Хөлөн нуурын хөвөө нь түүний хээрийн шинжилгээний газар болжээ. 10 жил өнгөрч Шуанлүнгийн ажлын байгууллага өөрчлөгдсөн ч түүний зэрлэг амьтныг судлах, хамгаалах оргилуун сэтгэлийг бууруулж чадаагүй юм. Хөлөн нуурын хөвөөний газар сайгүй түүний ул мөр үлдэж, нуурын хөвөөний амьтнуудыг арван хуруу шигээ сайн мэддэг болов. Хөлөн нуурын хөвөөний зэрлэг амьтныг ажигласаар байж тэдгээр амьтанд улмаас улам хайртай болсон.

Эдгээр жилүүдэд Шуанлүн өөрийнхөө мөнгөөр устах аюул нүүрлээд байсан 40 гаруй ховор амьтныг аварсан байна. Шуанлүнгийн зэрлэг амьтныг аврах туршлага аажмаар баялагжихыг дагалдан, тухайн газрын цагдаа, ойн цагдаа болон малчид шархтсан зэрлэг амьтан харсаар хамгийн түрүүнд түүнд мэдэгддэг болжээ. 2018 оны 8-р сарын 25-ны өдөр, нутгийн малчин тал дээрээс баруун далавч нь ноцтой бэртсэн шар шувууг олж илрүүлж, нутгийн малын эмч засаж чадахгүй болсон тул холбогдох байгууллага тус шар шувууг авран засуулах ажлыг Шуанлүнд итгэмжилжээ. Шуанлүн Бээжингээс дотоодын нэртэй малын эмчийг урьж уг шар шувуунд мэс засал хийлгэв. Өдгөө тэр шар шувуу илааршиж байгаа тул Шуанлүн түүнийг хээрийн сургуулил хийлгэж, эх байгальд буцааж явуулахаар ажиллаж байна.

Хүмүүст зэрлэг амьтныг хамгаалахын чухал чанарыг ойлгуулахын тулд, олон жилийн турш Шуанлүн гэрэл зургийн үзэсгэлэн, сургуульд семинар хийх, шинжлэх ухааныг дэлгэрүүлэх ажиллагаа хийж, нэн олон хүмүүст Хөлөн нуурын хөвөөнд амьдардаг зэрлэг амьтнуудыг таниулж ойлгуулжээ. Түүний нөлөөгөөр улмаас улам олон хүмүүс Хөлөн нуурын хөвөөн дэх зэрлэг амьтныг хамгаалах ажиллагаанд оролцож байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124420025