680 хүн нийт 207.3 мянган мл цус хандивлав
2019-04-25 15:02:24 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 23-нд Өвөр монголын цусны төвд 680 хүн нийт 207.3 мянган мл цус хандивласан нь тус төв байгуулагдсанаас хойшхи нэг өдөрт авсан цусны шинэ дээд амжилт болов.

Тус өдөр мөн Хөх хотын ажил мэргэжлийн дээд сургуулийн 660 багш оюутнууд 12 цагийн дотор 197.9 мянган мл цус хандивлажээ. Сүүлийн өдрүүдэд Хөх хотын эмнэлгүүдэд цусны хэрэгцээ нэмэгдэж, өдөрт 40 мянган мм цус шаардагддаг. Гэвч иргэдийн цус хандивлах хэмжээ 10 мянган мм хүрэх байгаа юм. Ийнхүү тус сургуулийн багш оюутнуудын өргөсөн цусны хандив эмнэлгүүдэд үүсээд байсан хэрэгцээг хэсэг хугацаанд хангав.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124414259