Өвөр монголын цагаан идээний үйлдвэрлэл улсад тэргүүлж байна
2019-03-29 17:40:09 Эх сурвалж:
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ жил сүүний үйлдвэрлэлийг сэргээх төлөвлөгөө хэрэгжүүлж, үнээний тоог 1.5 сая, хонины тоог 50 мянгад хүргэн, сүүний үйлдвэрлэлийг 5.5 сая тонн болгоно гэж ӨМӨЗО-ы Хөдөө аж ахуй, мал аж ахуйн газраас мэдээллээ.

ӨМӨЗО нь сүүний салбарын тогтвортой, эрүүл хөгжлийг дэмжихэд анхаарч, сүүн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг сайжруулан, сүүний үнээний стандартчилагдсан аж ахуй, сайн үүлдэрийг бий болгох, эрүүл хооллолт зэрэгт анхаарлаа хандуулж байна. Мөн тэргүүлэх аж ахуйн нэгжүүдийг дэмжин, хөдөө аж ахуйн компаниудын хоорондын уялдаа холбооны механизмыг бий болгож, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг сайжруулж, сүү цагаан идээ, сүүний үйлдвэрлэл, нэг хүнд ногдох сүү, сүүн бүтээгдэхүүнийг хэмжээг нэмэгдүүлэх зэрэг олон үзүүлэлтээрээ улсдаа тэргүүлж байна.

Бүс нутгийн сүүний үхрийн чанарыг сайжруулах, бэлчээрийн ургамлын үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, том хэмжээний бэлчээрийн стандартын үйлдвэрлэлийг ахиулах, сүүний салбарын сэргээн босголтыг үр дүнтэй болгоход чиглэсэн бүх бүс нутгуудыг идэвхтэй дэмжинэ. Бүх газрууд үржүүлгийн ферм, фермерийн аж ахуйг дэмжиж, үржлийн үнээ, үр хөврөл, хөлдөөсөн үрийн шингэнийг импортоор оруулж, Шар мөрний сав газрын сүү үйлдвэрлэгчдийг хөлдөөсөн үрийн шингэнийг ашиглахыг хөхиүлэн дэмжиж, сүүний үнээний чанарыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Бүх орон нь үр тариа тэжээл бэлтгэх, өндөр ургац, өндөр чанартай царгасын туршилтыг турших төслийг хэрэгжүүлэхэд анхаарч, царгас тарих талбайг 5 сая гаруй м, эрдэнэ шиш тарих талбайг 15 сая м-ээр нэмэгдүүлж, сүүний үнээ сайн чанарын ханган нийлүүлэлтийг үр ашигтайгаар ханган, царгасын импортыг аажмаар солин фермерийн зардлыг бууруулна. Бүх бүсүүд сүүний ферм, хоршооны аж ахуй эрхлэхэд чиглэсэн туршилтын ажлуудыг хийж, сүүний фермерийн аж ахуй эрхэлдэг сүүний талбайд анхаарал төвлөрүүлж, сүүний үнээ, сүүний хонины гэр бүлийн фермүүд, сүүний фермерүүдийн хоршоог хөгжүүлж, дунд зэргийн үржүүлгийн аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124302210