305 гал сөнөөгч Өвөр монголын Их хянган давааны ойн бүсийг зорив
2019-03-25 15:55:32 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ хавар Өвөр монголын Их хянган давааны цаг агаар түргэн дулаарсанаас хуурайшилт өндөрссөн тул Их хянган давааны Ойн гал сөнөөх салбар анги 305 гал сөнөөгчийг томилж, гал түймрийн эрсдэл ихтэй экологийн чухал сан бүхий ойн бүс рүү илгээлээ.

Ингэснээр гал түймрийн аюул гарсан тохиолдолд хамгийн богино хугацаанд гал түймэртэй тэмцэх боломжтой болж байна.

Гал сөнөөгчдийн ажиллах бүс нь ойн хэвлий бөгөөд зам харилцаа бага, ойр хавийн хэдэн арван километр цаашлаад хэдэн зуун километр газарт хүний бараа харагдахгүй, амьдрах нөхцөл тун хүндрэлтэй газрууд юм. Гал сөнөөгчид зохих журмын дагуу бэлтгэл сургуулилтыг хангасан байна. Тэдгээр ажилтнууд ирэх 6 дугаар сарын эх хүртэл тэндээ байрлаж, ойн түймрийн эрсдэл буурсан хойно буцаж ирэх гэнэ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124279583