Докторууд тариан талбайд ажиллаж байна
2019-03-25 10:52:39 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Өнгөрсөн сарын сүүлчээс эхлэн Хятадын хөдөө аж ахуйн их сургууль холбогдох сургуулиудтай хамтран Өвөр монголын Хангин хойд хошуунд технологийн 6 хүрээлэн байгуулж, улаан буудай, эрдэнэшиш, тарвас зэргийг тарьжээ.

Энэ үеэр судлаачид тус бүс нутгийн тариачдад мэргэжлийн сургалт явуулсан байна. Үүнд Шаньбэй суурины Сүньгуан тосгоны жимс, хүнсний ногооны технологийн хүрээлэн багтаж байгаа юм. Мөн Хятадын хөдөө аж ахуйн их сургуулийн Ургамлын тэжээлийн салбарын доктор Ли Бэй нарын хүмүүс тус тосгонд очиж тариачидтай хамт намрын их хураалтын төлөө хамтран ажиллаж байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124278165