Өвөр монголд устах аюул нүүрлээд байсан хар толгойт шунгал нугасын илрүүлэв
2019-03-20 10:55:41 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Хөх хотын энэ сарын 20-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Ли Юньпин\ Зэрлэг амьтны мэргэжилтэн сүүлийн өдрүүдэд Алшаа аймгаас дэдхийд устах аюул нүүрлээд байсан хар толгойт шунгал нугасыг илрүүлэв гэж ӨМӨЗО-ы Ой мод болон тал нутгийн товчооноос өчигдөр мэдээлэв.

Уг байгууллагаас холбогдох мэргэжилтнүүдийг зохирон байгуулж хээрийн судалгаа хийх үед Алшаа аймгийн Алшаа зүүн хошууны Баянхот суурины нэгэн усан сангаас 6 хар толгойт шунгал нугас байхыг илрүүлэв. Үүний 4 нь эрэгчин, 2 нь эмэгчин. 22 жилийн дараа тус нугасыг дахин илрүүлж байгаа нь энэ билээ.

Уг нугас нь Хятад, Бангладеш, Монгол Улс зэрэг орнуудаар нутгалдаг бөгөөд жил бүрийн 3-р сарын дундуур өмнөт бүс нутгийн өвөлжөөнөөсөө умард бүс нутагт ирж үржин төлждөг, 10-сар гэхэд өмнөт бүс нутаг руу нүүдэллэдэг. Хулс зэгэс ихтэй нууранд үржин төлждөгюм. 2013 онд дэлхийн Байгаль хамгаалах холбооны устах аюул нүүрлээд байгаа амьтны улаанномд жагсаагдсан юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124258480