Шилийн голын “2.23”-ны осолтой холбоотой 11 хүнийг баривчлав
2019-03-19 11:02:01 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Хөх хотын энэ сарын 18-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Лю Идэ\ ӨМӨЗО-ы Баруун Үзэмчин хошууны ардын прокуророос Шилийн гол аймгийн “2.23” осолтой холбоотой 11 эрүүгийн сэжигтнийг хуулийн дагуу баривчлахын зөвшөөрөв гэж уг байгууллагаас мэдээлэв. Одоогоор уг хэргийг цаашид шалгаж байна.

Өнгөрсөн сарын 23-ны өдрийн 8 цаг 20 минут орчим Шилийн гол аймгийн Баруун Үзэмчин хошууны Иньмань уул уурхайн ХХК-ийн ажилчны машин уурхайн худаг уруу бууж, ажилчин хүргэх үед тэрэг зогсоох тоормосонд асуудал гарч, автын том осол гарсан байна. Үүний улмаар 22 хүн амиа алдаж, 28 ажилтан шархтжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124253090