Бадайн жаран элсэн дундах нуурууд Дэлхийн өвийн уриьдчилсан жагсаалтад багтав
2019-03-18 16:50:03 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Сүүлийн өдрүүдэд Хятадын дэлхийн өвийн уриьдчилсан жагсаалтыг шинэчилснээр Бадайн жаран элсэн дундах нуурууд үүнд багтасныг НЕСКО-гийн Дэлхийн өвийн төвийн сайтаас мэдээлэв.

Бадайн жаран элсэн цөл Хятадын ган хуурай сэрүүн бүсний цөлөрхэг газрын Алшаагийн өндөрлөгт оршдаг бөгөөд Хятадын хоёр дахь том нүүдэл элс юм. Жагсаалтад багтсан Бадайн жаран элсэн дундах нуурууд нь Алшаа баруун хошуунд байрлаж бий. Энд Бадайн жаран элсэн цөлийн тархалт хамгийн нягт төвлөрч, элсэн овоо, элсэн дов дахь нууруудын үзэмж нь орлож боллошгүй байгаалийн өвийн үнэ цэнэтэй юм.

Жагсаалтад багтсан нуурууд 144 байж нийт талбай нь 2300 га. Үүнд 74 нуур бүрд нь жил турш ширгэдэггүй, 12 нь цэнгэг устай нуур юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124249412