Өвөр монголын гишүүд нийт 83 санал дэвшүүлэв
2019-03-14 11:21:09 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

XIII сонгуулийн ХАУТЗЗ-ний II чуулган энэ сарын 3-13-ны өдрүүдэд Бээжин хотноо болов. Өвөр монголын УТЗЗ-ний гишүүд экологийн хөгжлийг сайжруулах, гурван том зорилт буюу ядуурлыг бууруулах, бохирдлоос сэргийлэх, томоохон эрсдэлийг урьдчилан арилгах, гадаад улс орнуудтай нээлтэй харилцах зэрэг сэдвийн хүрээнд нийт 83 санал дэвшүүлэв.

Үүнээс 72 нь хянан шалгуулж бүртгүүлсэн бөгөөд үлдсэн 11 нь холбогдох байгууллагад хүргэгдсэн байна. Дэвшүүлсэн саналуудыг үзвэл нийгэм-эдийн засаг, соёл, экологийн бүтээн байгуулалт зэрэг олон салбарыг хамарсан аж.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124234387