Өвөр монголын ой модны бүрхэвчийн хэмжээ 22.1 хувь болов
2019-03-13 16:48:23 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Хөх хотын энэ сарын 12-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Ли Юньпин\ Сүүлийн үеийн бүртгэлээс үзвэл, Өвөр монголын ой модны талбай 26.13 сая га-д хүрч, ой модны бүрхэвчийн хэмжээ 22.1 хувьд хүрч нэмэгдэв гэж ӨМӨЗО-ы ой мод болон тал нутгийн товчооноос мэдээлэв.

Тус товчооны элсийг засч ойжуулах газрын дарга Жан Гэньши, “Сүүлийн жилүүдэд Өвөр монгол жил бүр 670 мянга гаруй га талбайг ойжуулж бүх Хятадын экологийн бүтээн байгуулалтын ерөнхий үүргийн 1/9 хувийг бүрдүүлсэн байна. Өвөр монгол элсэн цөл, элсэрхэг газрыг экологийн бүтээн байгуулалтын гол талбай болгож, элсийг тогтоох ажлыг хийсээр ирсэн. Хуланшарга дааганы элс, Үзэмчиний элсэрхэг газрыг сонгон зассанаар 2018 онд 846 мянга гаруй га талбайг ойжуулав” гэлээ.

Өвөр монгол 2015 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн ой модыг худалдаалах зорилгоор огтлохыг бүх талаар зогсоосноор жил бүр 1.512 сая.күб метр талбай бүхий ойг хамгаалсан аж.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124231288