Ганц биетнүүдийн эдийн засаг хөгжиж байна
2019-03-11 11:49:42 Эх сурвалж: CCTV.com
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Ганц бие хятад залуус жилээс жилд нэмэгдэж буй нь ганц биетнүүдийн эдийн засаг гэх бизнесийн нэгэн том салбарыг хөгжүүлж байгаа аж. Энэ нь ялангуяа хүнсний салбарынханд ихээхэн ашиг орлого авчрах болжээ. Хятадын зүүн хэсэгт орших Жэжян мужийн Ханжоу хотын нэгэн зоогийн газар гэхэд сардаа нэг хүнд зориулсан 100 мянган таваг хоол худалдаалдаг байна. Нэг хүний халуун тогооны бэлэн хоол ч мөн энэхүү шинэ давалгааны хамгийн сайн борлуулалттай бүтээгдэхүүнээр шалгарчээ. Ханжоу хотод дөрвөн ч том салбар дэлгүүрээ нээгээд буй халуун тогооны бэлэн хоол санаачлагч Шэнь Шяохуагийн хэлснээр салбаруудынх нь ашиг орлого өдрөөс өдөрт нэмэгдэж, нэг салбар гэхэд л өдөрт дор хаяж 10 мянган юанийн ашигтай ажиллах болжээ.

Хятад дахь санхүүгийн судалгааны томоохон хүрээлэнгийн нэг “Sinolink Securities” компаниас мэдээлснээр 2017 оны байдлаар Хятадад 220 сая ганц бие хүн бүртгэгдсэн нь нийт хүн амын 15 хувийг бүрдүүлж байгаа аж. Хятадын цахим худалдааны томоохон компанийн нэг JD.com-ийн судалгаанаас харахад өнгөрөгч нэгдүгээр сарын нийт худалдан авалтад эзлэх ганц хүний хүнсний борлуулалт өмнөх оны мөн үеийнхээс бараг 60 хувиар өсчээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124219593