G209 автозамын Өвөр монгол дахь хэсэгт 20 машин мөргөлдсөн осол гарав
2019-02-27 15:54:28 Эх сурвалж: Хятадын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хятадын сонин мэдээний сайтын энэ сарын 26-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Шан Хунбө, Жан Линтхү\ ӨМӨЗО-ы Дөрвөд хошуунаас Үчуань шянь хүрэх чиглэл буюу G209 төрийн автозамын 366 км-т өчигдрийн 8 цаг орчимд нийт 20 машин мөргөлдөж, ослын улмаас нэг хүн амиа алдан 3 хүн гэмтжээ.

Ослын газарт бүс нутгийн зам харилцаа, эм эмнэлэг, гал унтраах байгууллагын ажилтнууд очиж ажилласан байна.

Уг замд тус өдөр нийт гурав удаа осол гарсан аж. Таван машин мөргөлдсөн эхний ослын улмаас ямар нэг хүн гэмтэж гэмтэж бэртээгүй байна. Дараад нь 7 машин мөргөлдөж, хоёр хүн гэмтснн бол сүүлд 8 машин мөргөлдөж нэг иргэн амиа алдаж, нэг хүн шархдсан гэж Үчуань шяний замын хөдөлгөөнийг удирдах ангиас мэдээлэв.

Урьд орой нь цас орсоны улмаас автозам гулгаа ихтэй, зорчиход бэрх байсан гэж нутгийн иргэд ярьжээ. Өчигдрийн 14 цаг гэхэд ослын газрыг чөлөөлж, замын хөдөлгөөнийг хэвийн байдалд оруулсан байна. Одоогийн байдлаар 3 хүнийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд өвчтөнүүдийн биеийн байдал тогтвортой байгаа аж.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124169950