Өвөр монгол гурван нуурын экологийн орчныг сайжруулна
2019-02-26 09:53:52 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

2016 болон 2018 онд Төв хорооны байгаль орчны хамгаалалтын хяналтын зөвлөл давтан шалгах явцдаа тус тус дурдсан өөрчлөн сайжруулахын шаардлагыг сайтар мөрдөн, Өвөр монгол 2019 онд Хөлөн нуур, Улаансухай нуур, Дай нуурын экологийн орчныг засан сайжруулахыг бүх хүчээр сайтар хэрэгжүүлнэ гэж сурвалжлагч ӨМӨЗО-ны захиргаанаас мэдээллээ.

Энэ онд Өвөр монгол тус гурван нуурын экологийн орчныг сайжруулах төлөвлөлтийг шинэчлэх ажлыг чухалчилж, засан сайжруулах зорилтыг хэтрүүлсэн, төлөвлөлтийн эмхтгэл хянамгай байгаагүй зэрэг асуудлыг зохицуулж, бодитой байдалд тулгаруулан боломжийн хэрээр урагшилж, хяналт судалгааны ажлыг сайтар явуулж, усны чанарыг сайжруулах, усны хэмжээг нэмэгдүүлэх, байгаль орчны чанарыг дээшлүүлэх гол шаардлагын дагуу зүй зохистой зорилго тогтоож, засан сайжруулах төлөвлөгөөгөө сайжруулан, шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөлтөөр засан сайжруулах нийт ажлыг удирдан жолоодно гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124161135