Малчин Адъяагийн дэнлүүний баяр
2019-02-25 10:01:33 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Ээвэр наранд гэрэлтэж цэлийсэн, өвлийн цасны гялтганасан туяатай говь нутгийн дундах нэгэн жижигхэн хашаанд таван одтой улаан туг сүндэрлэж буй нь 57 настай Адъяа өглөө эртлэн дэнлүүний баяр буюу шинийн арван тавны баярыг тэмдэглэн буй нь ийн аж. Энэ өдөр аргын тооллын 2019 оны 02 дугаар сарын 19 билээ.

Дэнлүүний баяр өнгөрөхөд цагаан сар дуусч байгааг илтгэн, ийнхүү малчны амьдрал шинээр эхэлж буйг бэлгэддэг ажээ.

Тэрээр дөрвөн жилийн цэргийн албанд мордсон Адъяа 1984 онд халагдаж, төрсөн нутаг болох Өвөр монголын өөртөө засах орны Бугат хотын Дархан Маоминий нэгдсэн хошууны Мандал суурины Баян хошууны гацаандаа буцаж иржээ. Энэхүү газар нь Хятадын чанх хойд тал болох бөгөөд Адъяагийнхаас хойшоо 4 км орчимд Хятад-Монголын хилийн шугам явж байгаа юм.

Адъяа “Нутагтаа амьдарч, нутаг орноо сахин хамгаалах хэрэгтэй байна” хэмээн ярьж байлаа. Хэдийгээр хоёр жилийн өмнө Засгийн газраас түүнд 20 км-ийн цаана орших суурин газарт шинэ байшин барьж өгсөн ч эхнэртэйгээ хоёулаа малын хашаа хороогоо л бараадан амьдрах дуртай ажээ. Тэр хоёр энэ жил битүүний өдөр л суурин дахь шинэ байшиндаа очсон байна. Хот хорооноос үр ач нар нь ч ирж, цагаан сардаа баяр хөөр дүүрэн золгочихоод буцаад явцгаасан гэнэ. Эхнэр нь нуруу, хөл муутай тул нэг хэсэгтээ байшиндаа байсан ч Адъяа гуай өдөр бүр жижиг машинаараа малын хороогоо эргэж тойрохоор явдаг байна.

Таван одот улаан далбаа аажим аажмаар мандан бадрахад Адъяагийн нүүрэнд бардам инээмсэглэл тодорч байлаа. Шинэ сардаа анхлан төрийн далбаагаа ёслол төгөлдөр мандуулчихаад тэмээгээ унаад хилээ эргэхээр явлаа.

Гэрийн арын хүйтэн салхитай жижиг толгодын оройд гарч Адъяа тэмээн дээрээсээ эргэн тойрноо ажиглан дуран тавиад хязгаар нутаг нь тайван сайхан байгаад сэтгэл нь хангалуун байгаа бололтой буцаж ирлээ. Адъяагийн он цагийн аяст элэгдэн, нар, салхинд боргошин хүрэнтэж улайсан монгол царайнд нь даарсан өнгө тодорчээ. Тэр гэрт орж аяганы амсар ч зуусангүй, шууд хашааны баруун талын жижиг толгод руу явлаа. Тэнд түүний бас нэгэн бахархал болгож томоор “Дундад улс” гэж улаан тоосгоор бичсэн үг байлаа.

Тэрхүү “Хятад улс” гэсэн бичгэн дээр хунгарласан цасыг гурван өдрийн өмнө цэвэрлэсэн гэнэ. Мөн л түүн дээр буусан хөвсгөр цасыг арилгаснаа түүний өмнө зогтусаад цасаар бүрхэгдсэн өргөн уудам тал нутгийг харсанаа энэ жил ч хур бороо элбэгтэй сайхан жил болно хэмээн өгүүлээд хөвөнтэй малгайгаа өмслөө.

Адъяагийн хуучин байшин нь хэдийгээр том биш ч гэсэн дулаахан, цэвэрхэн юм. Номын тавиур дээр нь нарны гэрэл туссан нь түүн дотор байгаа хүндэт өргөмжлөлүүдийг улам тод харагдуулна. Эдгээр өргөмжлөлүүд нь Засгийн газар, хил хамгаалахаас хэдэн арван жилээр хил хязгаарыг хамгаалж байгааг нь сайшаан шагнасан бичгүүд ажээ. Адъяа нь тус гацааныхаа намын үүрийн нарийн бичгийн даргын албыг 12 жил хашиж, сүүлийн 30 жилд эхнэртэйгээ хоёул хязгаар нутгийг сайн дураараа сахин хамгаалж, эргэн тойрон зуун мянган км явсан байна. Энэ нь экваторыг хоёр тойрсонтой тэнцэх урт зам юм. Мөн зөвхөн эргэж тойроод зогссонгүй, хэдэн арван гэмт хэрэг илрүүлж байсан нь хилийн харуул хамгаалалтад их л тус дэм болдог байна.

Монголоор Адъяа гэсэн нь “Ням гариг” гэсэн утгатай ба түүнд амралтын өдөр гэж бараг байдаггүй. Түүнд 9000 км квадрат талбайтай өргөн уудам бэлчээр нутаг байдаг ч цөөхөн хэдэн малтай. Адъяа “Гэрт идэх хоол байхад л хангалттай, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах нь чухал”, “Миний хамгийн том аз жаргал бол хамгаалж буй намайг өсгөж бойжуулсан энэ газар шороо минь билээ” хэмээн ярьсан юм. /Синьхуа агентлагийн Сэтгүүлч Жя Лижюнь /

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124158296