Хатан голын Өвөр монгол дахь хэсэг гэсэв
2019-02-22 11:16:47 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Хөх хотын энэ сарын 21-ний өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Ван Жин\ Хатан голын Үхай дахь хэсэг гэсч эхлэв гэж ӨМӨЗО-ы үерээс сэргийлж гангийн эсрэг удирдах байгууллагаас мэдээлэв.

Өнгөрсөн хоногуудад Өвөр монголын цаг агаар 2-4 градусаар өссөн байна. Ингэснээр Өвөр монголын голлох хотуудын агаарын температур 0 градусыг давсан аж. Ялангуяа баруун бүс нутгийн цаг агаар мэдэгдэм дулаарч, Үхай зэрэг хотын агаарын температур 9 градус болжээ.

Гол гэсч эхэлсэн хугацааг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулвал 9 өдрөөр эрт байна гэж Үхай хотын Үерээс сэргийлж гангийн эсрэг удирдах байгууллагаас мэдээлэв.

Одоогоор бүх шатанд урьдчилан сэргийлэх ажлыг явуулж, хяналт хийх, жижүүр гаргах зэрэг ажлыг авч хэрэгжүүлж байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124149480