Хонины хашааны хэрэм дээрх зураасууд
2019-02-21 11:03:24 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Хөх хотын энэ сарын 13-ны өдрийн цахилгаан мэдээ \сурвалжлагч Рэн Хүйбинь\ Хаврын эхээр ар газар хүйтэн хэвээр байв. ӨМӨЗО-ы Хангин хошууны Талын гуу голын эрэг дээр уулыг түшин шинээр барьсан тариачны байшингийн үүдэнд улаан хос уянгын бичээс, ханан дахь “Буян" гэх үсэг нь гэрийн эзний амьдралын баяр хөөрийг илтгэнэ.

55 настай Янь Люшяо бол Хангин хошууны Баянбулаг гацааны тариачин юм. Ноднин тэднийх ядуугаас ангижирчээ.

Янь овогтын ах дүүс боловсролыг эрхэмлэдэг. Зургаан гэр бүлдээ 7 оюутантай. Олон жилийн турш хүүхдүүд нь сургуульд явах болгонд мөнгөөр гачигдахад Янь Люшяо болон түүний эхнэр Дү Саньхань чадлынхаа хэрээр тусалдаг. 2010-2012 онд их ахынх нь хоёр охин болон Янь Люшяогийн охин их сургуульд оров. Ах бэргэнийхээ өвчтэй бөгөөд амьдрал нь хүнд байгааг хараад хоёр охиных нь их сургуульд суралцах зардлыг даах хариуцлагыг өөрсдөдөө авч, гэрийнхээ санхүүгийнхээ нөөцийг дуусгав. Дээр нь 100 мянга гаруй юанийн өртэй үлдэв.

2014 онд улсаас ядуурлыг бууруулах хөтөлбөрийг хэрэгжүүлж, орон нутгийн засгийн газраас Ордос хотын Нүүрсний товчоогоор дамжуулан Баянбулаг гацааны Янь Люшяогийнхийг оролцуулсан 47 өрхийг хариуцуулжээ.

Янь Люшяо, "Хөтөлбөрийн ажилтнууд анх удаа гэрт ирж бүртгэл явуулах гэхэд би итгэлгүй, дэлхийд ийм сайхан хэрэг бас байдаг аа" хэмээн бодож байж билээ.

Өмнө нь зарим алба хаагчдын хийх хэлэх нь адилгүй, гэрт ирээд үзээд явчихдаг. Амалсан зүйлээ хийдэггүй байжээ. Гэтэл энэ удаа хөтөлбөрийн багийнхан тосгонд оффис байгуулж ажиллах болсон байна.

Дайчлан холбоолох байгууллага нь урьдаар ядуу өрх бүрд 2000 юаний тэтгэмж өгч, дараа нь худаг өрөмдөж, ядуу өрхөд туслан хөнгөлөлттэй зээл олгож, олон арвин ажил хийж өгсөн хэдий ч Янь Люшяо мөн эргэлзсэн хэвээр байлаа.

Янь Люшяо нэг удаа өвчлөөд ой санамж нь муудсан байв. 2015 оны хаврын нэгэн өдөр Чэнь Кэшюань нар гурав дахь удаагаа гэрт нь хүрч ирэхэд хонио тэмдэглэдэг байсан бүдүүн үзүүртэй бийрийг олж хараад, "Хөтөлбөрийн ажилтнууд нэг удаа ирвэл нэг зураас зурж тэмдэглэе, хэр удаан үргэлжилж чадахыг харья!" гэж тэрээр бодсон байна. Тэр өдөр хониныхоо хашааны хэрэм дээр анхныхаа зураасыг зурав.

Өмнө нь Янь Люшяогийн байшингийн ханад цав гарч, дээвэр нь сууж эхэлсэн тул модоор тулаад аргацааж байжээ. 2016 оны тавдугаар сард тухайн нутгийн Засгийн газар нурах эрсдэлтэй байшинг засан сайжруулах төсөл хэрэгжүүлж, түүнд 60 мянган юаний тэтгэлэг олгож шинэ байшин барихад нь тусалсан бөгөөд тосгон дахь суурин ажиллаж байгаа хөтөлбөрийн багийнхан мөн 10 мянган юань гаргаж, гэр ахуйн цахилгаан бараа худалдан авахад тусалжээ.

"Байшин барьж байхад дарга нар бараг өдөр бүр барилгын явцыг ирж шалгадаг байсан" гэж Янь Люшяо хэлээд зөвхөн тэр нэг сард хонины хашааны хэрэм дээр 20 зураас нэмэгдсэн байсан гэв.

Хожим нь тосгонд суурин байгаа ажлын баг болон орон нутгийн холбогдох байгууллагынхан тасралтгүй ирж ажил байдлыг ойлгож хүнд асуудал бүрийг шийдвэрлэж өгдөг боллоо. Янь Люшяогийн зурсан зураас нь 2017 оны зун болоход 68 болов.

Энэ хугацаанд хөтөлбөрийн ажилтнууд амлалтуудаа хойно хойноос нь биелүүлж, жил бүр айл болгонд очиж тохинуулан, ядуу өрхүүдэд туслан захиалгаар хонь худалдан авч өгч, жижиг усан сан ухаж, усалгааны талбайг нь өргөтгөн, худаг ухах, зээлийг зохицуулах, эрсдэлтэй байшин, малын хороо саравчийг сайжруулах, хар зам тавих, соёлын болон эмчилгээний өрөө байгуулж, аялал жуулчлалын төсөл хийж өгсөн болно.

"Цагаан сарын өмнө өнгөрсөн жилийн хонио 48 мянга гаруй юаниар зарсан. Махны ченжүүдийн худалдан авах үнээс бараг найман юаниар илүү шүү" гэж Янь Люшяо ярилаа.

2017 оны наймдугаар сард нэг их бороотой өдөр хөтөлбөрийн ажилтнууд малын хашаа саравчийг нь дараалан шалгаж үзжээ. Удалгүй тэд ядуу өрх бүрт 15 мянган ширхэг улаан тоосго худалдан авч өгөөд хонины хашааг нь өөрчлөн сайжруулжээ. Энэ явдал Янь Люшяо болон хүмүүсийн сэтгэлийг үнэхээр догдлуулсан төдийгүй түүнээс хойш тэдгээр ажилтнуудад итгэх болсон байна. Тэр жилийн намар хонины хашаандаа засвар хийхдээ тэдгээр зураастай хэрмээ нураасан аж.

" Аль эрт нураах ёстой байсан шүү!" гэж тэр хэлэв.

Өнөөдрийн Баянбулаг гацааны дүр төрх бүрэн шинэчлэгдэн, амьдралын нөхцөл ихээхэн сайжирч, тосгоны иргэдийн орлого нэмэгдсэн байна. Ноднин 47 өрх ядуугаас ангижирчээ.

Янь Лшяогийн тооцсоноор, ноднингийн орлого нь нийт 80 мянган гаруй юаньд хүрсэн байна. Цагаан сар гарангуут тэрээр Ү Рүй нарын 8 өрхтэй хамтран хөдөө аж ахуйн машин механизм худалдан авах тухай зөвшилцжээ. "Хөтөлбөрийн ажилтнууд ийн зүтгэж байхад бид зүгээр суугаад байж болохгүй. Тэд бол бидний түшиг тулгуур, ирээдүйд амьдрал улам сайжрах нь дамжиггүй боллоо" гэж тэр инээмсэглэн ярина.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль